Улсын онцгой комиссоос үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэхдээ "ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн бие муу байна. Гурван иргэний биеийн байдал маш хүнд, бүх биенийх нь 80-90 хувь нь түлэгдсэн. Хоёр иргэний биеийн байдал хүнд, биенийх нь 40-50 хувь нь түлэгдэлтэй байна. Эрүүл мэндийн байгууллагуудаас шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Одоогоор эм тариа тасалдсан гэсэн мэдээлэл байхгүй, энгийн тасагт байгаа хүмүүсийн ерөнхий биеийн байдал дунд зэрэг, 2-3 дугаар зэргийн түлэгдэлттэй.
Зарим иргэд замын унаагаар хүргэгдэж ирсэн учир цаг алдаж тусламж авсан хүн байхгүй. Одоогийн байдлаар түлэгдсэн иргэдэд шарх цэвэрлэгээ, боолт, мэс заслын эмчилгээ хийгдэж байгаа ба 19-50 гаруй насны хүмүүс" гэлээ.