Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Захиргаанаас тасаг нэгжүүддээ шаардлагатай байгаа эмнэлгийн хэрэгслүүд болон тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Энэ хүрээнд ширээ, каталка, эмийн шүүгээ, тэргэнцэр, ор болох зориулалт бүхий сахиурын сандал, тарианы тэргэнцэр, яаралтай тэргэнцэр, хажуугийн гэрэл, дуслын автомат шахуурга, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, амьсгалын аппарат, тарианы шахуурга болон уушги хянах аппарат, зөөврийн компьютер зэргийг хуваарилжээ.
Тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмнэлгийн хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын дагуу цаашид эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг үе шаттайгаар шинэчлэх, эмч мэргэжилтнүүдийн эрүүл аюулгүй ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх, иргэд үйлчлүүлэгчдийн тав тухтай орчинд үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.