Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Боловсрол

 28 байгууллага дэргэдээ цэцэрлэг байгуулжээ

Үүний тулд цэцэрлэгийн хүний нөөцийг бүрдүүлэх чиглэлийн дэмжлэг шаардлагатайг судалгаанд оролцсон байгууллагуудын төлөөлөл уламжилсан гэнэ. Ташрамд дурдахад, манай улсад, ялангуяа нийслэлд цэцэрлэгийн хүртээмж тааруу, зарим хүүхэд гэртээ хүмүүжсэн хэвээрээ байна. Тухайлбал, энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 1413 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 2-5 настай нийт хүүхдийн 86.5 хувийг нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулж байгаа аж. Уг нь Засгийн газраас энэ хичээлийн жилээс бүх хүүхдийг 100 хувь цэцэрлэгт хамруулах зорилт тавьсан. Гэсэн ч өдий хүртэл уг зорилтоо биелүүлж чадаагүй байна.
2023-04-05

Нийлбэр дүнг жагсааж, хамгийн өндөр оноо авсан иргэдэд Польш улс тэтгэлгээ олгоно

Бүгд найрамдах Польш улсад бакалавр, магистрын хөтөлбөрт (2023-2024) суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
2023-04-04

“Амьдралын мод” хөтөлбөрийг хот, хөдөөгийн 8 цэцэрлэгт туршиж байна

“Амьдралын мод” хөтөлбөрийг хот хөдөөгийн 8 цэцэрлэгт туршиж байна
2023-04-04

Мэргэжил сурталчлах өдөрлөг зохион байгууллаа

МУИС-ийн хөтөлбөр сурталчлах өдөрлөг өчигдөр боллоо. Тус сургуулийн тэнхимүүд хамтран уг өдөр лөгийг зохион байгуулсан бөгөөд МУИС-ийн зарим хөтөлбөрийг хүүхэд, залууст танилцуулсан байна.
2023-04-04

"ТРИО" уран сайхны киног үнэ төлбөргүй үзүүлнэ

Түүнчлэн энэ өдрийг тохиолдуулан "ТРИО" уран сайхны киног ГЭГЭЭНТЭН кинотеатрын зүгээс үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ. Аутизмтай хүүхдүүд маргааш 11.40 цагт гэр бүлийн асран хамгаалагчтайгаа хамт ирж дээрх киног үзэх боломжтой юм байна. 
2023-04-02

Харвардын их сургуульд Монгол судлалыг дэмжих зорилгоор 70 000 ам доллар олгожээ

Монгол Америк 2 улс боловсрол, шинжлэх ухааны салбарт тэр дундаа дээд боловсролын чиглэлээр өргөн хамтын ажиллагаатай. Өнгөрсөн хугацаанд Фулбрайтын тэтгэлэгт хамрагдагчдыг зээлийн барьцаагүй явуулдаг болсон нь бидний хувьд нэг алхам урагшилж, Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр суралцагчдын оролцоо, идэвх ихэссэн гэнэ
2023-03-31

Олимпиадад тэргүүлсэн сурагчид Азийн физикийн XXIII олимпиадад оролцох эрх авна

Олимпиадыг Физикийн олимпиадын хороо, МУИС, ШУТИС, МУБИС-ийн эрдэмтэн багш нар, Говь-Алтай аймгийн боловсрол шинжлэх ухааны газар, аймгийн физикийн багш нартай хамтран зохион байгуулж байна. Олимпиадад тэргүүлсэн сурагчид Азийн физикийн XXIII олимпиадад оролцох эрхтэй болно
2023-03-30

БНСУ-ын гарааны бизнесийн туршлагатай танилцжээ

Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад шинжлэх ухаан, технологийн парк нь өрсөлдөх чадвар, бизнес сэтгэлгээний эх үүсвэр бөгөөд мэдлэгт суурилсан эдийн засгийн өсөлтийг дэмжих хөгжлийн үндсэн тулгуур билээ. БНСУ-ын шинжлэх ухаан, технологийн салбарын гол төлөөлөл болсон INNOPOLIS-Солонгосын Инновацын сантай хамтран зохион байгуулж байгаа нь Монгол улсын шинжлэх ухаан, технологийн салбарт өндөр ач холбогдолтой юм.
2023-03-30

Хүүхдийн төлөө санд 10.9 тэрбум төгрөг төвлөрчээ

Хүүхдийн төлөө сангийн мөнгө юунд зарцуулагддаг талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл өглөө
2023-03-30

“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутны тоог 1500 болгов

Мөн их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн сургалтын байгууллагын сурагч, оюутанд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн картыг И-Монголиа систем ашиглан олгох, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих тоог нэмэгдүүлэх гэнэ. Улмаар И-Монголиа систем И-студент цонхтой болсон, оюутнуудад төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг энэ цонхоор авах боломжтой боллоо. 
2023-03-29

Япон хэлтэй сурагчид уран илтгэлээр өрсөлдөнө

“Япон Цүкүба” олон улсын хэлний сургуулийн ивээн тэтгэлгээр анх удаа 12 дугаар ангийнхны дунд япон хэлний уран илтгэлийн тэмцээн зохион байгуулахаар болжээ. Япон хэл сурч буй хүүхдүүдийн мэдлэг, чадварыг сайжруулах зорилготой уг уралдаан нь “Байгаль” сэдвийн хүрээнд болох юм. Уран илтгэлээрээтэргүүн байр эзэлсэн сурагч тус сургуульд нэг жилийн хугацаанд үнэ төлбөргүй суралцах гэнэ. Монгол дахь япон хэлний сургалтын байгууллагуудын холбооноос хамтран зохион байгуулж байгаа эл уралдааны бүртгэл ирэх сарын 1-ний өдөр хаагдах аж. Шагналын сан нь 30-аад сая төгрөг юм байна.
2023-03-29

 Их, дээд сургуулиудын хөтөлбөрийн давхардлыг цэгцэлсэн гэв үү

Боловсрол, айд Л.Энх-Амгалан үүрэгт ажлаа хүлээн авсан цагаасаа их, дээд сургуулиудын сургалтын чанарыг сайжруулах, хөтөлбөрийн давхардлыг арилгах тухай ярьсан. Өөрөөс нь өмнөх үед сайдын албан тушаал хашиж байсан хүмүүсийг цуглуулж, санал, сэтгэгдлийг нь сонссоныхоо дараа ч энэ ажлыг эрчимжүүлж, яаралтай шийдвэрлэх шаардлагатайг хэлж байлаа. Нийгэмд ажилгүйдэл, ядуурал газар авсан нь, дээд боловсролын сургалтын байгууллагууд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, шалгуурт нийцсэн чадварлаг боловсон хүчин бэлтгэж чадахгүй байгаа нь үүнийг зайлшгүй шийдвэрлэх шалтгаан болж буйг тэрбээр нэг бус удаа онцолсон юм. Тэгвэл Л.Энх-Амгалан сайд хэлсэндээ хүрч, их, дээд сургуулиудын мэргэжлийн чиглэл, хөтөлбөрийн давхардлыг цэгцэлсэн гэх. Гэвч үүнийг ямар арга замаар, хэрхэн шийдвэрлэсэн талаар тодорхой мэдээлэл хомс байна.
2023-03-28

ЭЕШ: Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл дуусахад дөрөв хоног үлдлээ

Монгол хэл бичгийн шалгалт бүртгэлийн хураамжгүй. Харин бусад хичээлийн бүртгэл 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 18.00 цагт дуусах бөгөөд хураамж нь 5800 төгрөг байх юм.
2023-03-28

Япон Улсад инженерээр суралцах 12 оюутан төгсөөд эх орондоо мэргэжлээрээ ажиллана

Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн хүрээнд суралцсан 240 оюутан сургуулиа амжилттай төгсөж эх орондоо ирж мэргэжлийнхээ дагуу ажиллаж байгаа бол одоо 48 оюутан Япон Улсад суралцаж байна. Төслийн үндсэн 3 хөтөлбөрийн хүрээнд 2023 оны байдлаар нийт 876 оюутан, судлаач, багш нар хамрагдсан нь суралцуулах зорилтот 1000 инженерийн 87.6 хувийг эзэлж байна.
2023-03-27

Сургуулийн сэтгэлзүйчдийг мэргэшүүлэх сургалтад хамруулна

Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар өнгөрсөн хичээлийн жилээс сургуулиудад сэтгэлзүйч ажиллуулж эхэлсэн. Уг тушаалын дагуу 203 сэтгэлзүйчийг мэргэшүүлэн бэлтгэсэн бөгөөд тэд хэдийн ажлын байртай болсон байна. Тэгвэл тус яамны мэргэшүүлэх сургалтад хамрагдаагүй ч сургуулиудад ажиллаж байгаа сэтгэлзүйчдийг чадавхжуулахаар болжээ.
2023-03-24

Монгол ахуйг бүрдүүлсэн хүүхдийн зуслан байгуулах стандарт батална

Товчхондоо, гадаадад байгаа монгол хүүхдүүд, эсвэл гадаад хүүхдүүд монгол зусланд ирж амрахад нь зориулж, монгол гэр, монгол ахуй, цагаан идээ бэлтгэх өв соёл сурталчлах зуслангууд энэ зунаас ажиллаж эхлэх нь. Үүнээс урьтаж, Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа Ерөнхий шаардлага MNS 5633:2019 стандартыг шинэчлэн боловсруулж, батлахаар ажиллаж байна. 
2023-03-24

Ерөнхий сайдын нэрэмжит оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 63 их, дээд сургуулийн төлөөлөл 350 гаруй оюутныг хамруулсан “Student day” өдөрлөгт оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит 2023-2024 оны хичээлийн жилийн оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг  албан ёсоор зарлалаа
2023-03-23

Австри, Германд тогтвортой хөгжлийн боловсролоо хэрхэн дэмждэг талаар танилцуулав

“Тогтвортой хөгжлийн боловсролыг үндэсний түвшинд институтчилэх нь” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт ЗГХЭГ, БОАЖЯ, БШУЯ, ЭЗХЯ, СЯ, БЕГ, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, ШХА, ТХБ-II төслийн зөвлөн зохицуулах үндэсний багийн гишүүд, төслийн орон нутгийн түшиц байгууллага БОМСТ ТББ-ын төлөөлөл оролцож ТХБ-II төслийн сайн туршлагуудтай танилцуулцан ТХБ-ыг үндэсний түвшинд институтчилэх үзэл баримтлалын хүрээнд санал солилцов.
2023-03-23