Боловсрол, айд Л.Энх-Амгалан үүрэгт ажлаа хүлээн авсан цагаасаа их, дээд сургуулиудын сургалтын чанарыг сайжруулах, хөтөлбөрийн давхардлыг арилгах тухай ярьсан. Өөрөөс нь өмнөх үед сайдын албан тушаал хашиж байсан хүмүүсийг цуглуулж, санал, сэтгэгдлийг нь сонссоныхоо дараа ч энэ ажлыг эрчимжүүлж, яаралтай шийдвэрлэх шаардлагатайг хэлж байлаа. Нийгэмд ажилгүйдэл, ядуурал газар авсан нь, дээд боловсролын сургалтын байгууллагууд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, шалгуурт нийцсэн чадварлаг боловсон хүчин бэлтгэж чадахгүй байгаа нь үүнийг зайлшгүй шийдвэрлэх шалтгаан болж буйг тэрбээр нэг бус удаа онцолсон юм. Тэгвэл Л.Энх-Амгалан сайд хэлсэндээ хүрч, их, дээд сургуулиудын мэргэжлийн чиглэл, хөтөлбөрийн давхардлыг цэгцэлсэн гэх. Гэвч үүнийг ямар арга замаар, хэрхэн шийдвэрлэсэн талаар тодорхой мэдээлэл хомс байна.
БШУЯ 2022-2023 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй уралдан өнгөрсөн жилийн наймдугаар сард “Газарчин”, “Маргад”, “Номэра”, “Түшээ” зэрэг 13 их, дээд сургуулийг хаах шийдвэр гаргасан билээ. Тэрчлэн орон нутагт голдуу үйл ажиллагаа явуулдаг дээд боловсролын 20 сургалтын байгууллагыг төрийн өмчийн найман их сургуульд нэгтгэсэн юм. Тэгвэл үүнтэй зэрэгцээд хөтөлбөрийн давхардлыг цэгцэлсэн талаар БШУ-ы сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Шинэбаяр хэллээ. Тус яамны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир “Их, дээд сургуулиудын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлөөс 1200 гаруй хөтөлбөр хассан. Агуулгын давхардалтай гэж үзсэн 112 хөтөлбөрийн индексийг цэгцэлсэн. Хөтөлбөрийн түвшин хооронд ч тодорхой зохицуулалт хийлээ. Тухайлбал, бакалаврын түвшинд байхааргүй техникийн боловсролын хөтөлбөрүүдийг зохицуулсан” гэв. Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэлт тавихад “Үүнтэй холбоотойгоор маш олон тушаал, шийдвэр гаргасан учраас чи учрыг нь олохгүй. Нэгбүрчлэн хэлэх боломжгүй” гэсэн хариу өгсөнюм.
Ирээдүйд илүү үнэцэнтэйд тооцогдох нарийн мэргэжил болон байгалийн шинжлэх ухаан, инженер, техник, технологи, үйлдвэрлэлийн чиглэлээр суралцах залуусын тоо жилээс жилд буурч байгааг боловсролын салбарынхан сүүлийн үед хөндөх боллоо. Энэ нь нэгдүгээрт, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага бодлого, үйл ажиллагаагаа зөв чиглүүлж чадахгүй байгаатай холбоотой
БШУЯ-ны сайтад байршуулсан дээд боловсролын салбартай холбоотой мэдээллүүдийг шүүж үзэхэд үүнтэй холбоотой баримт лав алга. Харин салбарын сайд өнгөрсөн оны тавдугаар сарын 22-нд Мэргэжлийн чиглэл (хөтөлбөрийн нэр), индекс шинэчлэн батлах тухай тушаал гаргажээ. Үүгээр дээд боловсролын сургалтын байгууллагууд бакалавр, магистр, докторын түвшинд ямар чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх боломжтойг шинэчлэн тогтоосон юм байна. Тухайлбал, мэдээлэл харилцаа, холбооны технологийн чиглэлээр “Өгөгдлийн сан, сүлжээний загварчлал ба удирдлага”, “Программ хангамж, түүний хэрэглээ, хөгжүүлэлт ба шинжилгээ”, “Мэдээлэл, харилцаа холбооны технологиудад хамаарах салбар дундын чиглэл”, “Мэдээлэл, харилцаа холбооны технологиудад ангилагдаагүй чиглэл” гэсэн дөрвөн хөтөлбөрийн хүрээнд 12 мэргэжлээр боловсон хүчин бэлтгэхээр зохицуулжээ.
Инженерчлэл, үйлдвэрлэл, барилга байгууламжийн чиглэлээр гэхэд “Цахилгаан, эрчим хүч”, “Электроник, автоматжуулалт”, “Механик, төмөрлөгийн үйлдвэрлэл”, “Материал боловсруулалт” гэсэн 12 хөтөлбөрийн хүрээнд 98 мэргэжлээр сургалт явуулах хэрэгцээтэй гэж үзсэнбайна. Үндсэндээ энэ тушаалаар дээрх мэргэжилтний хэлсэн, агуулгын давхардалтай 112 хөтөлбөрийн индексийг нэгтгэж, цэгцэлсэн аж. Заримыг нь ор тас хасаад хаячихаагүй гэсэн үг. Гэхдээ чухам аль сургуулийн хөтөлбөрийг ямар шалгуур, үндэслэлээр хассан, алинд нь давуу эрх олгосон зэрэг нарийн мэдээлэл тэнд алга. Харин 1200 гаруй хөтөлбөр хассан гэдэг нь өнгөрсөн хугацаанд үйл ажиллагааг нь зогсоосон, төрийн өмчийн сургуулиудад нэгтгэсэн дээд боловсролын сургалтын байгууллагуудтай холбогдох тоо аж. Өөрөөр хэлбэл, ийм олон тооны хөтөлбөр (давхардсан тоогоор)-өөр оюутан элсүүлж байсан сургуулиуд зах зээлээс шахагдсан байх нь.
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан дээд боловсролын сургалтын байгууллагуудын хөтөлбөрийн давхардлыг арилгах чиглэлээр арга хэмжээ авснаа олон нийтэд яагаад мэдээлэлгүй нууцлан өнгөрөөв. Олон улсын нэг байгууллагатай хамтран ажиллахаар болсон ч тэр тухайгаа цахим сүлжээнд мэдээлж, пи ар хийдэг хүн тус шийдвэрийнхээ талаар ганц үг ганхийгээгүй нь хачирхалтай. Яамны дээд болон мэргэжлийн боловсролын асуудал хариуцсан албан тушаалтан нарийн мэдээлэл өгөхгүй байгаа нь ч учиртай. Энэ бүхний шалтгаан нь нэгдүгээрт, олон нийтийн шүүмжлэл, хэл амнаас болгоомжилсон байж болзошгүй. Дээд боловсролын сургалтын чанар сайжруулах, хөтөлбөрийн давхардлыг арилгах ажил хэзээнээсээ шүүмжлэл, хэл ам дагуулж ирсэн. “Тэр сургууль сайн, энэ нь ч муу”, “Тэдний хөтөлбөр тааруу, манайх шилдэг” гэж багш, оюутнуудаас эхлээд сургуулиудын удирдлага нь хүртэл талцан хуваагддаг. Сайдыг үүний талаар ярьж эхлэхэд л “Хийж чадах болов уу” гэсэн басамжлал, “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчих вий” гэх болгоомжлол байсан юм. Тэгэхээр энэ бүхнээс жийрхсэн байж болох. Хоёрдугаарт, дорвитой алхам хийж чадаагүй чбайж болох юм.
Ё.Баатарбилэг 2019 онд БСШУС (хуучнаар)- ын сайдаар ажиллаж байхдаа их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт агуулга, чанарын үнэлгээ хийлгэсэн байдаг. Ингээд их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийн талаас илүү хувь буюу 390 гаруй нь давхардалтай гэж дүгнэсэн. Харамсалтай нь, тэрбээр энэ чиглэлээр дорвитой ажил хийх нь байтугай хөдөлж ч чадалгүй албан тушаалаасаа буусан юм. Тэгэхээр гуравхан жилийн өмнөх эл тоо 112 луу хэрхэн буув, үүнийг бодитой гэж үзэх үндэслэл бий юү, байгаа оносон зөв зохицуулалт хийж чадсан уу гэсэн асуулт олон эргэлзээ дагуулж байна.
Их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөр нийгэм, цаг үе болон хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдах ёстой. Ингэж байж ажилгүйдэл буурна, хөдөлмөрийн бүтээмж сайжирна. Харамсалтай нь, манай улсын сургуулиуд үүнийг баримталдаггүй. Ямар мэргэжилтэн нийгэмд илүү үнэцэнтэй, хэрэгцээтэйг чухалчлахын оронд аль чиглэлээр сургалт явуулбал илүү олон суралцагч элсүүлэх вэ л гэж боддог. Өөрөөр хэлбэл, үнэ цэн бүтээхийг бус, ашиг хонжоо олохыг чухалчилдаг шүүдээ. Үүний үр дүнд ижил хөтөлбөр, сургалттай сургууль олширч, хөдөлмөрийн зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн гажуудал үүсээд буй. Зарим нь үүнийг байх ёстой л зүйл, боловсролын салбарт өрсөлдөөн чухал гэж ярьдаг. Гэхдээ манайх шиг зах зээлдээ ахадсан олон тооны их, дээд сургуультай, нийгмийн хөгжлийн тэргүүлэх салбаруудаа орхигдуулсан, дипломтой ажилгүйчүүдээр дүүрсэн оронд үүнийг зах зээлийн жам, өрсөлдөөнтэй холбож тайлбарлах нь дэндүү утгагүй. Эцэс сүүлдээ ижил хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиудынх нь анги нь ч дүүрэхээ байж, оюутнуудыг татах олон төрлийн арга мэх сүвэгчилж эхэллээ шүү дээ. Тиймээс л хөтөлбөрийн давхардлыг арилгах, сургалтын чанарыгсайжруулах асуудлыг нухацтайгаар хэлэлцэх шаардлагатай юм.
Ирээдүйд илүү үнэцэнтэйд тооцогдох нарийн мэргэжил болон байгалийн шинжлэх ухаан, инженер, техник, технологи, үйлдвэрлэлийн чиглэлээр суралцах залуусын тоо жилээс жилд буурч байгааг боловсролын салбарынхан сүүлийн үед хөндөх боллоо. Энэ нь нэгдүгээрт, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага бодлого, үйл ажиллагаагаа зөв чиглүүлж чадахгүй байгаатай холбоотой. Хоёрдугаарт, оюутан, залуус мэргэжил сонголтын талаар чиг баримжаа муутайгийнх. Гуравдугаарт, нийгэмд илүүдэлтэй, шаардлагагүй мэргэжлээр элсэлт авдаг сургууль дэндүү олон буюу оюутнуудыг шингээх сул орон зай их байгаагаас үүдэлтэй. Магадгүй МУИС, ХААИС, Худалдаа үйлдвэрлэлийн сургууль (үүнийг өнгөрсөн онд МУИС-т нэгтгэсэн) гурвын аль чанартай хөтөлбөртэй, сургалт сайтай нь л бизнес, эдийн засгийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж ирсэн бол тухайн ангид элсэх хүсэлтэй залуусын дунд жинхэнэ өрсөлдөөн өрнөх байсан биз.
Үүнд багтаж чадаагүй нь байгаль шинжлэл, үйлдвэрлэлийн чиглэлээр суралцах сонголт хийх байсныг ч үгүйсгэхгүй. СУИС “Урлагийн боловсрол” хөтөлбөр хэрэгжүүлдэг байхад МУБИС яагаад тэдэнтэй зэрэгцэх шаардлагатай гэж. Сургууль дотроо ч ижил төстэй хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэдэг жишээ ч цөөнгүй. Тухайлбал, МУИС “Сэтгүүл зүй” гэсэн үндсэн хөтөлбөртэй атлаа “Утга зохиол судлал, шүүмжлэл” хөтөлбөрийнхөө хүрээнд мөн сэтгүүлч давхар бэлтгэдэг байх жишээтэй. Аялал жуулчлал, ойн чиглэлийн хөтөлбөрийг төрийн өмчийн бараг бүх сургууль хэрэгжүүлж байна. Их, дээд сургуулиудын хөтөлбөрийн давхардлыг цэгцэлсэн гэж даналзаж буй БШУЯ-ныхан энэ бүхнийг олж харж, үнэлж дүгнэж чадсан л байгаа даа. МУИС, ШУТИС, МУБИС, СУИС, ХААИС зэрэг төрийн өмчийн томоохон сургуулиудад лав ийм “зөрчил” байсаар.