Бүгд найрамдах Польш улсад бакалавр, магистрын хөтөлбөрт (2023-2024) суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа Нэн тэргүүнд
-Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2022-2023 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 85+)
-Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш);
- Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай, 35 хүртэлх насны);
-Өмнө нь Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх шаардлагыг тавьж буй.
Оюутны суралцах мэргэжлийн чиглэл нь хөдөө аж ахуй, мэдээлэл, харилцаа холбооны технологи, хүрээлэн буй орчин судлал, нано шинжлэх ухаан, инженерчлэл, сургуулийн өмнөх болон бага боловсролын багш, тусгай хэрэгцээт боловсрол, биотехнологи, био-инженерчлэл, хими, биологи байх нь.
Бүртгэл 2023 оны дөрөвдүгээр сарын 3-16-ны өдрийн 23.59 цаг хүртэл цахимаар явагдах аж. Тодорхой хэлбэл, https://scholarship.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.
Бүртгэлийг цахимаар авах нь. Цахим системд байршуулах баримт бичиг:
Бакалаврын сургалтад бүртгүүлсэн иргэд:
• Цахим өргөдөл
• Бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар;
• Их, дээд сургуулийн 1, 2 дугаар курсийн дүнгийн хуулбар /их, дээд сургуулийн 1, 2 дугаар ангид суралцдаг тохиолдолд/;
• Иргэний үнэмлэхийн хуулбар;
• Гадаад паспортын хуулбар;
• Тодорхойлох захидал /Багш-1, Ажлын газар-1/;
• Бүгд Найрамдах Польш Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эсээ /Монгол хэл дээр 500 үгээс доошгүй бөгөөд мэргэжлээ судалсан байдал, суралцах төлөвлөгөөг илэрхийлсэн байх/
Магистрын сургалтад бүртгүүлсэн иргэд:
• Цахим өргөдөл
• Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (Боловсролын баримт бичиг монгол хэл дээр биш бол монгол хэл дээрх албан ёсны орчуулгыг хавсаргах);
• Иргэний үнэмлэхийн хуулбар;
• Гадаад паспортын хуулбар;
• Тодорхойлох захидал /Багш-1, Ажлын газар-1/;
• Бүгд Найрамдах Польш Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эсээ /Монгол хэл дээр 600 үгээс доошгүй бөгөөд мэргэжлээ судалсан байдал, суралцах төлөвлөгөөг илэрхийлсэн байх/;
• Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт
Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай байна. Нэгдүгээрт, тэтгэлэгт хөтөлбөр горилогчийн ирүүлсэн бичиг баримтын бүрдэл, эссэний агуулга, ач холбогдол, өөрийгөө илэрхийлсэн байдал зэрэгт үнэлгээ өгнө. Хоёрдугаарт, ярилцлагын цагийн хуваарь, оролцох иргэдийн нэрсийн жагсаалтыг Боловсрол, шинжлэх ухааны яамны вэбсайтад байршуулна. Улмаар нийт сонгон шалгаруулалтад оролцсон иргэдийг баримт бичгийн бүрдүүлэлт, ярилцлагын нийлбэр оноогоор жагсааж, хамгийн өндөр оноо авсан иргэдэд тэтгэлэг олгох юм байна.