Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны стандартыг шинэчлэн боловсруулах хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулав. Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээний хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилт, “Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт”-ын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа Ерөнхий шаардлага MNS 5633:2019 стандартыг шинэчлэн боловсруулах шаардлага гарчээ.
Энэ хүрээнд өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Соёлын яам, Монголын үндэсний зуслангийн холбоо, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл болон холбогдох төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр хөдөлмөр зуслан, нүүдэлчин зуслан байгуулах хэрэгцээ, шаардлага, стандартад оруулах өөрчлөлтийг хэлэлцэж, санал солилцлоо. Товчхондоо, гадаадад байгаа монгол хүүхдүүд, эсвэл гадаад хүүхдүүд монгол зусланд ирж амрахад нь зориулж, монгол гэр, монгол ахуй, цагаан идээ бэлтгэх өв соёл бүхий зуслангууд энэ зунаас ажиллаж эхлэх нь. Үүнээс урьтаж, Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа Ерөнхий шаардлага MNS 5633:2019 стандартыг шинэчлэн боловсруулж, батлахаар ажиллаж байна.