Монгол улс 2023 онд "Азийн Физикийн 23-р олимпиад"-ыг зохион байгуулах ажлын хүрээнд тус олимпиадад оролцох монголын сурагчдын багийг шалгаруулах, бэлтгэх сургалтыг эхлүүлээд буй. Улмаар аймаг бүрт олимпиад зохион байгуулж буй.
Улсын физикийн 34 дэх удаагийн олимпиад Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын лаборатори нэгдүгээр сургуульд 2023 оны 03 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Тус олимпиад нь физикийн онол, туршилтын төрлөөр IX анги, XII анги, багш нар гэсэн ангиллаар явагдаж 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргээс нийт 80 сурагч, 50 багш оролцож байна.
Олимпиадыг Физикийн олимпиадын хороо, МУИС, ШУТИС, МУБИС-ийн эрдэмтэн багш нар, Говь-Алтай аймгийн боловсрол шинжлэх ухааны газар, аймгийн физикийн багш нартай хамтран зохион байгуулж байна. Олимпиадад тэргүүлсэн сурагчид Азийн физикийн XXIII олимпиадад оролцох эрхтэй болно.
Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиад манай улсад 2023 оны тавдугаар сарын 22-30-нд болно. Тус олимпиадыг анх 2000 онд санаачилж, Индонез улс зохион байгуулж байсан юм. Энэ удаагийн олимпиадад Азийн 30 гаруй улсын 240 орчим сурагч, 60 гаруй чиглүүлэгч багш энэ удаагийн олимпиадад оролцох юм.