Шинжлэх ухаан, технологийн салбарт хэрэгжүүлэх ажлын талаар сайд Л.Энх-Амгалан танилцууллаа. Тэрбээр "Шинжлэх ухаан, технологийн сангийн бүтцэд өөрчлөлт оруулна. Эхний удаад санхүүгийн тогтолцоог нь өөрчиллөө. Бид шинжлэх ухаан, инновацаа эдийн засгийн эргэлтэд оруулдаггүй. Тэгвэл томоохон ТЭЗҮ-гээ төрийн байгууллага хийдэг болно. Жишээ нь Эрдэнэ үйлдвэр Зэс боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-г хувийн компаниудаар хийлгэдэг. Гэтэл тендер авсан газар нь ШУА-ийн салбар хүрээлэнгээр хийлгэдэг. Ингээд дундаас нь цавчаа ордог.
Шинжлэх ухаанд ДНБ-ий 0.1 хувиа зарцуулдаг гэж байгаа боловч, үүнээс илүүг зарцуулдаггүй гэсэн тооцоо гарсан. Тиймээс эрх зүйн шинэчлэл хийх Засгийн газрын тогтоол гарлаа. Шинэ сэргэлтийн зургаан бодлогын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны сайдаас гадна Эдийн засаг хөгжлийн сайдад даалгалаа. Монгол үйл ажиллагаа явуулж байгаа 70 гаруй хүрээлэн сул байна. Үйл ажиллагаагаа уялдаагүй байна. Тиймээс засаж залруулна. Шинжлэх ухаан, технологийн сангийнхан зөвхөн судалгаа хийж байна. Ингээд хөгжүүлж, инновац болж чадахгүй байна. Тиймээс шинжлэх ухааны салбарын өгөөжийг хүртэх цаг болсон" хэмээлээ.