Жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-нд "Аутизмыг таниулах дэлхийн өдөр" тохиодог. Тиймээс Монголын Аутизмын холбоо Сүхбаатарын талбайд "Хандлагаа өөрчилье, эергээр хүлээж авъя" аяныг зохион байгуулж байна. Төв талбайд ирсэн хүмүүст Аутизмыг таниулах сарын хүрээнд аутизмтай хүүхдүүд болон тэдний гэр бүлүүдийг дэмжин, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх үзэл санааг түгээн дэлгэрүүлж буй.
Түүнчлэн энэ өдрийг тохиолдуулан "ТРИО" уран сайхны киног ГЭГЭЭНТЭН кинотеатрын зүгээс үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ. Аутизмтай хүүхдүүд маргааш 11.40 цагт гэр бүлийн асран хамгаалагчтайгаа хамт ирж дээрх киног үзэх боломжтой юм байна.
Монгол дахь нээлтээ энэ сарын 24-нд хийсэн “Трио” уран сайхны кино одоогийн байдлаар:
2022 оны Тайландын олон улсын кино наадмаас “Шилдэг кино” шагнал,
2022 оны АНУ-ын Палм Спрингс даун синдромын олон улсын кино наадмаас “Шилдэг зураглаач” шагнал,
2022 оны Улаанбаатар олон улсын кино наадмаас “Шилдэг продюсер” шагнал,
2022 оны Варшавын олон улсын кино наадмаас “Үзэгчдийн нэрэмжит шилдэг кино” шагнал,
2022 оны Таллины олон улсын кино наадмын “Фестивалийн шилдэг” кино шагнал,
2022 оны Монтреалийн кино наадмаас "Шилдэг найруулагч" шагнал,
2022 оны Евро-Азийн ард түмний холбооноос зохион байгуулдаг "Арт Юнайтэс" кино наадмаас "Шилдэг кино" шагнал
ыг тус тус хүртээд байна.