Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Улаанбаатарт 5 хэм дулаан байна

Өнөө шөнө Хэнтийн баруун, Сүхбаатарын баруун болон өмнөд, Дорноговийн хойд хэсгээр, маргааш өдөр Сүхбаатарын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Мөн Дорноговийн  өмнөд хэсгээр шороон шуурга шуурч, нутгийн зүүн хагаст,  маргааш өдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна. Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан бол шөнөдөө 9 хэм хүйтэн байна. 
2023-04-14

Самар боловсруулах 14 үйлдвэрээс зөрчил илрүүлж, 20 сая төгрөгөөр торголоо

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 02 тоот удирдамжийн хүрээнд Ойн дагалт баялаг болох хуш модны самрыг боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх шалгалтыг ой бүхий аймаг, нийслэл, сум орон нутгийн хэмжээнд 35 аж ахуйн нэгжийг хамруулан зохион байгуулж, зөрчил илрүүлсэн 14 аж ахуй, нэгжид 20 сая 500 мянган төгрөгийн захиргааны шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгах албан даалгавар хүргүүлжээ. 
2023-04-13

Цагаан зээр цаг агаарын хүндрэлээс болж хиарсан гэж дүгнэжээ

Дорнод аймгийн Халхгол, Матад сумын нутаг дэвсгэрт 428 зээр үхсэн гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Шинжээчид “Петрочайна дачин Тамсаг” компанийн ойролцоо үхсэн хоёр, өөр газарт байсан нэг, нийт гурван хүүрээс сорьц авч, гоц болон архаг халдварт, паразиттах өвчний, биогеохимийн, цацрагийн бохирдлын, хор судлалын, хордлогын гэсэн зургаан төрлийн шинжилгээ хийгээд дээрх дүгнэлтэд хүрсэн байна. Түүнчлэн хоёр зээрт задлан шинжилгээ хийхэд өвчин үүсгэгч, хүнд металл, цацрагийн бохирдол, хордлогын шинж илрээгүй гэнэ. Дүгнэлтэд нь “Дорнод аймагт бог малын хорогдол өндөр зэргийг харгалзан үүнийг байгаль, цаг уур, орчны экологийн нөхцөл байдалтай холбон тайлбарлаж болохоор байна” гэжээ.
2023-04-13

“Өтөг бууц ихтэй газруудад дахин түймэр гарах эрсдэлтэй байна”

Дөрөвдүгээр сарын 12-ны байдлаар) найман аймгийн 18 сумд 29 удаа түймэр гарсны улмаас 202 880 га талбай шатаж, 15 гэр, сууц, 16 хашаа, нэг автомашин галд өртжээ. Энэ сарын 8-наас хойш Увс, Дорнод, Сүхбаатар, Булган аймагт нийт есөн удаа ой, хээрийн түймэр бүртгэгдсэнийг онцгой байдлын байгууллагаас мэдээлэв. Тус байгууллагын алба хаагчид өчигдрийн байдлаар Булган аймгийн Хутаг-Өндөр, Дорнодын Халхгол сумд гарсан түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байлаа. 
2023-04-13

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 19 зүйл: "Улаанбаатар кап" 3Х3 сагсан бөмбөгийн тэмцээний талаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр гадаа нэг хэм хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
2023-04-13

Улаанбаатарт нэг хэм хүйтэн, цас орно

Маргааш өдөр Өмнөговийн нутаг, Дундговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өнөө шөнө Завханы зүүн хэсэг, Архангайн нутаг, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр, маргааш өдөр Төв, Говь-Сүмбэр аймгийн нутаг, Дундговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Улаанбаатарт өдөртөө 1, шөнөдөө 4 хэм хүйтэн байна. 
2023-04-13

Дорнодод гарсан түймрийн хохиролыг тогтоох ажлын хэсэг Халхгол сумд ажиллаж байна

Аймгийн Засаг даргын 2023 оны А/202 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гарсан тал, хээрийн түймрийн улмаас байгаль экологи, биологийн төрөл зүйлд учирсан хохирлыг тогтоон, тухайн газар нутагт байгаа зэрлэг ан амьтдын ажиглалт, судалгааг хийхээр Халх гол суманд ажиллаж байна.
2023-04-12

Туул голд 300 мянган жараахай нутагшуулна

Зэвгийг цэвэр усны индикатор загас гэдэг. Тиймээс Туул голыг бохирдол, доройтлоос хамгаалах, усны бусад амьтны тоо толгойг тогтвортой байлгах зорилгоор энэхүү төслийг санаачилжээ. Загас байгальд түрсээ шахахад түүний өчүүхэн хэсэг буюу нэг хувь нь л амьдрах чадвартай байдаг аж. Харин зориудын аргаар үржүүлэхэд 60-80 хувь нь жараахай болж бойждог юм байна.
2023-04-12

Иргэд тамхины иш, үнс нурмаа ил задгай хаяснаас болж зуслангийн бүсэд гал түймэр гарж байна

Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын бүс нутаг Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар баг Баруун Баянгийн Онгоцотын ар гэх газарт "2023 гуравдугаар сарын 31-нд гарсан галыг унтрааж, цурамдсан байсан нь дахин уугьж байна" гэсэн мэдээллийн дагуу өчигдөр Горхи Тэрэлжийн хамгаалалтын захиргааны албан хаагчид газар дээр нь ажиллажээ.
2023-04-12

Олон улсын эх дэлхийн өдрөөр хаягдал авах станц ажиллуулна

“Гялгар уутгүй Монгол” хөдөлгөөнийхөн Олон улсын эх дэлхийн өдөр дахивар авах явуулын станц ажиллуулахаар болжээ. Дөрөвдүгээр сарын 22-нд тохиодог эл тэмдэглэлт өдрөөр улс орнууд экосистем, байгалийн нөөц, биологийн олон янз байдлыг хамгаалахад олон нийтийн оролцоо хэр зэрэг чухлыг сурталчилж, мэдээ, мэдээлэл түгээдэг юм. Тэгвэл дээрх хөдөлгөөнийхөн тухайн өдөр гялгар уут, хуванцрын хор хөнөөлийг таниулах, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг сурталчлах, хаягдлыг дахин ашиглах боломжуудын талаар мэдээлэл түгээх өдөрлөг зохион байгуулах нь. Мөн энэ үеэрээ дахин боловсруулах, ашиглах боломжтой хаягдлуудыг иргэдээс авах юм байна. 
2023-04-12

Байгаль орчинд ээлгүй ажиллаж буй аж ахуйн нэгжүүдэд арга хэмжээ авна

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамаарах нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байгаль орчинд ээлгүй ажиллаж буй аж ахуйн нэгжүүдэд холбогдох хуулийн дагуу сануулах арга хэмжээ авн
2023-04-12

Улаанбаатарт 10 хэм дулаан байна

Маргааш өдөр Ховдын хойд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ. Мөн баруун болон говийн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна. Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан бол шөнөдөө 4 хэм хүйтэн байна. 
2023-04-12

“KFCLAND-Аз жаргалын хотхон” төслийн хүрээнд худалдаа, үйлчилгээ эрхлэхгүй гэв

Нийслэлчүүдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай, урин дулаан цагт олноороо очдог газруудын нэг нь үндэсний цэцэрлэгт хүрээлэн. Гэтэл тус хүрээлэнгийн 1.1 га талбайд “KFCLAND-Аз жаргалын хотхон” гэх төсөл хэрэгжүүлэхээр болсон нь иргэдийн шүүмжлэлд өртөөд байна. Олон нийтийн өмч болох эл хүрээлэнд иргэд бизнес эрхлэх боломж хязгаарлагдмал атал том компани барилга барьж, худалдаа хийх нь, эсвэл газрыг нь зарчихсан байх гэх хардлага ч гарах болсон.
2023-04-11

Халхголын түймрийн тархалтыг зогсоожээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Хадын булаг” багийн “Уртын цагаан” гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 290 км-т, сумын төвөөс зүүн зүгт 70 км-т дөрөвдүгээр сарын 08-ны өдөр гарсан хээрийн түймрийг хяналтад авч, тархалтыг зогсоогоод байна.
2023-04-11

Салхи тогтож, Дорнодын түймэр цурманд орлоо

Дорнод аймгийн Халх гол суманд гарсан түймэрт Нөмрөгийн байгаль хамгаалагчид ажилласан ба одоогоор түймэр асаж байгаа галын туяа харагдахгүй байгаа тухай мэдээллээ. Нөмрөгийн дархан цаазат газрын баруун эрэг дагуух газар галд өртсөн ба одоогоор зүүн тийш буюу Онгон бүс руу гал ороогүй байна.
2023-04-11

Улаанбаатарт 5 хэм дулаан байна

Өнөө шөнө зүүн аймгуудын нутгийн зарим газраар цасан шуурга шуурч, маргааш өдөртөө Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
2023-04-11

 “Монголд зочлох жил”-ээс юу үлдэх вэ

...Манай улс“Монголд зочлох жил” санаачилгыгүлгэржишээтүвшиндхэрэгжүүлсэнтуршлагагүй, үүний хүрээнд ийсэн ажлууднь ч байгаа онож байгаагүй аж. Гэтэл20 жилийн дараа ч үүнийгээ давтсаар, яг ижил замналаар явж байгаа ньхарамсалтай. Энэянзаараа бол2023-2025 оны “Монголдзочлох жил”-ээс хэдэн сурталчилгааны самбар, олон улсын хурал, зөвлөгөөнд оролцсон гэсэн мэдээ л үлдэх нь...
2023-04-11

БНСУ-ын сэтгүүлчид Монголын уур амьсгалын өөрчлөлтийн талаар сурвалжилжээ

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд 2023 оны 5 дугаар сарын 14-19-ны хооронд МОНГОЛ – СОЛОНГОС Улсын “Хэвлэлийн форум” БНСУ-д “Дэлхийн дулаарал ба уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн дор болох юм.
2023-04-10