Аймгийн Засаг даргын 2023 оны А/202 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гарсан тал, хээрийн түймрийн улмаас байгаль экологи, биологийн төрөл зүйлд учирсан хохирлыг тогтоон, тухайн газар нутагт байгаа зэрлэг ан амьтдын ажиглалт, судалгааг хийхээр Халх гол суманд ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Нөмрөгийн дархан цаазат газар, УТХГ-ын Дорнод хамгаалалтын захиргаа ОНӨҮГ-ын Байгаль хамгаалалтын захиргааны болон холбогдох албаныхан орж түймэр гарсан хэсэгт үзлэг, шалгалт хийж байна.