Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 02 тоот удирдамжийн хүрээнд Ойн дагалт баялаг болох хуш модны самрыг боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх шалгалтыг ой бүхий аймаг, нийслэл, сум орон нутгийн хэмжээнд 35 аж ахуйн нэгжийг хамруулан зохион байгуулж, зөрчил илрүүлсэн 14 аж ахуй, нэгжид 20 сая 500 мянган төгрөгийн захиргааны шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгах албан даалгавар хүргүүлжээ.
Мөн зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж нэр бүхий 4 аж ахуйн нэгжид Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу улсын ахлах байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлэн ажилласан талаар БОАЖЯ-аас мэдээллээ.