Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамаарах нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байгаль орчинд ээлгүй ажиллаж буй аж ахуйн нэгжүүдэд холбогдох хуулийн дагуу сануулах арга хэмжээ авна
БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албан хаагчдад хамаарах ажлын хүрээнд:
- Барилгын хогоо ил задгай хаях,
- Хөрсний бохирдол үүсгэгч нүхэн жорлон ашигладаг;
- Зөвшөөрөлгүй уулын бэл, амыг ухах;
- Байгаль хамгаалагч болон байгаль орчны хяналтын байцаагчийн шаардлагыг эсэргүүцэх;
- Үйл ажиллагаа эхлээгүй байхад хашаа татсан аж ахуйн нэгжүүдэд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ хатуу арга хэмжээ авах үүрэг, чиглэлийг албаныханд өгсөн талаар БОАЖЯ-аас мэдээллээ.