Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Зудтай сумын тоо 10-аар нэмэгдлээ 

Тодруулбал, Увс аймгийн 10 сумын нутагт цагаан зуд болж буй нь одоогоор хамгийн өндөр эрсдэлтэйд тооцогдож байна. Тус аймаг 19 сумтай бөгөөд талаас илүү хувьд нь ийнхүү өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрчээ. Үүнээс гадна Сүхбаатарын найм, Булганы зургаа, Дорноговийн дөрөв, Төв аймгийн гурав, Хэнтий, Архангай, Говь-Алтайн тус бүр хоёр, Өвөрхангай, Завхан, Баян-Өлгийн нэг сумын нутагт зузаан цасан бүрхүүл тогтож, цагаан зудын нөхцөл бүрджээ. Цаашид цас нэмж орсон тохиолдолд Завхан аймгийн нийт нутагт зуд болох эрсдэл өндөр байна. 
2023-12-13

Сибирийн хүйтэн агаарын урсгал орж ирсний улмаас нийт нутгаар хүйтний эрч чангарна

Ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч эрс чангарах тул өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нийт ард иргэдэд хандан уриалга гаргалаа.
2023-12-13

Нийт нутгийн 70 орчим хувьд цастай байна

Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нийт нутгийн 70 орчим хувьд цастай байна.
2023-12-13

22 аймгийн 88 сум зудтай байна

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 11 аймгийн 40 сум цагаан зудын, 11 аймгийн 48 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна.
2023-12-12

 “Авто угаалгын газруудад саарал ус нийлүүлэх үйлдвэрүүдийг судалж байна” 

Уг газрын цэвэршүүлэх төхөөрөмж өндөр нь хоёр, өргөн нь нэг метр орчим хэмжээтэй ус хуримтлуулах савтай аж. Нэг хоногт усаа тунгаадаг. Тунгаасан усаа хэрэглэсний дараа дахин цэвэршүүлээд ашигладаг. Энэ нь хэрэглэх боломжгүйд хүрэхэд бохирын машинаар тээвэрлүүлэн, зориулалтын талбайд асгуулдаг юм байна. Бохирыг нэг удаа тээвэрлэхэд 100 000, хэт их бохирдсон бол 200 000 төгрөг зарцуулах нь ч бийг тэд дурдсан. “Манайх төвийн бохирын системтэй холбогдсон ч хэрэглэсэн усаа шугамд нийлүүлж болохгүй. Тиймээс бохирын машинаар сард 1-2 удаа тээвэрлүүлж, зориулалтын газарт нь асгуулдаг юм. Бохир усны стандарт хэмжээнээс хэтэрвэл торгуулна. Улиралд нэг удаа дээж авч, чанарын шинжилгээ хийдэг. Анхандаа бохирдлын түвшин өндөр гардаг байсан. Одоо хэвийн болсон” гэж Т.Золзаяа ярив. 
2023-12-12

“Тусгай хамгаалалттай газрын 102 байршилд нисдэг тэрэгний зогсоол байгуулах боломжтой” 

БОАЖЯ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хамтран “Тогтвортой аялал жуулчлал-ногоон хөрөнгө оруулалт” чуулганыг өчигдөр зохион байгууллаа. “Монголд зочлох жил” санаачилгын гол зорилтуудын нэг болох төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжих бодлогыг хангах нь чуулганы гол зорилго байв. Мөн шинэчлэн баталсан Аялал жуулчлалын тухай хуулийн хүрээнд байгуулсан нийтийн эрх зүйн хуулийн этгээд буюу Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны үүрэг, үйл ажиллагааг тус салбарынханд танилцуулахыг зорьжээ. Үүнд нийслэл, орон нутагт бизнес эрхлэгч, үндэсний томоохон аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдын төлөөлөл оролцсон юм. 
2023-12-12

Зүүн аймгуудын нутгаар шуурна

Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар цас орж цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
2023-12-11

Дэлхийн 20 гаруй цом, шагнал хүртсэн “Баавгайн хөндий” баримт киног нээв

Францын ARTE TV-н найруулагч Хамид Сардар ерөнхий найруулгыг хийж, Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан, байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх гол дүрийг бүтээсэн уг кино Дэлхийн 5 тивийн ойн санг хүн төрөлхтөнд өвлүүлэн үлдээхийн төлөө тэмцэж яваа эгэл жирийн байгаль хамгаалагчдын амьдралаар сэдэвлэн, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бид юу хийж чадах вэ гэсэн асуултад хариулт эрэлхийлж байгаагаараа онцлогтой.
2023-12-10

Цаснаар нурсан гэрүүдийг шилжүүлж байрлуулжээ

Цасан болон цасан шуурганы улмаас өнгөрсөн хоногт Хэнтий аймгийн Батноров суманд автомашинтайгаа цасанд суусан нэг дуудлагаар тус сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж, автоамашиныг татан гаргаж, зургаан иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
2023-12-10

Ихэнх нутгаар цасан шуургатай

Өнөөдөр говь болон төвийн аймгуудын зааг нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст цас орж цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
2023-12-10

Газрын доройтлын асуудалд хоёр улс хамтран ажиллана

Саудын арабын хаант улс 2024 онд нүб цөлжилтин конвенцийн талуудын xvi бага хурлыг зохион байгуулна Даян дэлхийн газрын доройтлын санаачлагыг G20 дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд Ойрхи Дорнодын улс орнууд нэгдсээр байна.
2023-12-09

Ихэнх нутгаар цас орохгүй ч хүйтэн жавартай байна

2023 оны 12 дугаар сарын 10-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
2023-12-09

Хилийн бүс дэх аргалийн тоо 4024-т хүрлээ

Хил орчмын бүс буюу Увс, Баян-Өлгий аймгийн нутаг дахь аргалийн тоо толгой сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж, 4024 болсныг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас мэдээлэв. Энэ нь 2007 оныхоос 6.3, 2014 оныхоос 1.4 дахин, өнгөрсөн жилийнхээс 644-өөр өссөн үзүүлэлт юм. Аргалийн тоо толгой тогтвортой өсөхөд байгаль хамгааллын ажлын үр дүн, байгаль, цаг уурын таатай уур амьсгал, зэрлэг амьтныг хамгаалах чиглэлээр гаргасан нутгийн иргэдийн санаачилга зэрэг нөлөөлсөн гэж судлаачид үзжээ. Зарим газарт аргаль шинээр идээшиж, бүртгэгдсэн тохиолдол ч бий гэнэ. 
2023-12-08

 Агаарын чанарын бодит үзүүлэлтийг нууж, иргэдийг хуурсаар байна 

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нэгэн сэтгүүлчийн асуултад саяхан ийнхүү хариулж байв. Тэгвэл нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанарын хэмжилт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал хэд хоногийн өмнө “Ойрын өдрүүдэд салхигүй, тогтуун байгаа учраас Улаанбаатар хотын агаарын бохирдол нэмэгдсэн” хэмээн бас ярилаа. 
2023-12-08

Хүчтэй салхи, шуурганы улмаас 23 гэр нуржээ

Хүчтэй салхи, шуурганы улмаас 14 цагийн байдлаар Увс аймгийн Зүүнхангай суманд автомашинтайгаа цасанд суусан 6, Ховд аймгийн Зэрэг, Цэцэг, Эрдэнэбүрэн, Чандмань суманд 19 гэр нурж, 4 байшингийн дээвэр хууларч, 2 автомашины шил хагарсан байна.
2023-12-07

Антарктидаас бусад бүх тивд цөлжилт явагдаж байна

Саудын Арабын хаант улс 2024 онд НҮБ-ын Цөлжилтийн конвенцийн талуудын XVI бага хурлыг зохион байгуулна. Даян дэлхийн газрын доройтлын санаачлагыг G20 дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд Ойрхи Дорнодын улс орнууд нэгдсээр байна.
2023-12-07

УОК: Хойд нутгаар цасан шуурга, говийн аймгаар шороон шуурга шуурахыг анхааруулж байна

Цаг агаарын аюулт үзэгдэл болж байгаатай холбогдуулан, Улсын онцгой комиссоос шуурхай мэдээлэл өглөө.
2023-12-07

Төөрсөн, сураггүй 501 иргэнийг аварчээ

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд арванхоёрдугаар 5-ны өдрийн 15.00-16.00 цагийн орчим сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааг тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид зохион байгуулж, эсэн мэнд оллоо.
2023-12-07