Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын 2022 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн А/43 тоот тушаал “Хамтарсан төсөл батлах, санхүүжүүлэх тухай” Монгол-Хятад /Байгалийн шинжлэх ухааны Үндэсний сан/-ын хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан. Тус гэрээний хүрээнд 324 сая төгрөгийн санхүүжилт бүхий зургаан төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Тодруулбал, Хөдөө аж ахуйн нэг төслийн санхүүжилтэд 54 сая төгрөгийг зарцуулна. Энэ хүрээнд Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Морфологийн шинж чанар, ДНХ-ийн бар кодчиллын мэдээлэлд үндэслэн Монгол орны ойн экосистем дэх хортон шавж болон ангуучин шавж тодорхойлох юм.
Байгалийн чиглэлийн дөрвөн төсөлд 216 сая төгрөгийн санхүүжилт хийнэ. ШУА “Монгол Улсын хотжиж буй Улаанбаатар хотын хүнс, эрчим хүч, усны гинжин холбоо экологийн уян хатан, сэргэн хөгжих чадамж”, МУИС “Эмчилгээний чанартай биомолекулд зориулсан зөөвөрлөгчдийн молекул загварчлал болон функцийн судалгаа”, МУИС “Монголын тэгш өндөрлөгийн тал хээрийн бэлчээрийн экосистемийн биологийн төрөл зүйл үйл ажиллагаанд газар ашиглалтын нөлөөг илрүүлэх нь”, ШУТИС “Монгол нутгийн уламжлалт исгэсэн сүүн бүтээгдэхүүний бичил биетийн олон янз байдал, бодисын солилцооны тогтвортой шинж чанарын генетик механизм” төслүүдийг хэрэгжүүлнэ.
Харин анагаах ухааны чиглэлээр 54 сая төгрөгийн санхүүжилтээр нэг төсөл хэрэгжүүлж байна. АШУҮИС “Элэгний өмөнгийн дархлаа зайлсхийх механизмыг тодорхойлж элэгний өмөнгийн дархлаа эмчилгээний арга боловсруулах”-аар төлөвлөжээ.