Хил орчмын бүс буюу Увс, Баян-Өлгий аймгийн нутаг дахь аргалийн тоо толгой сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж, 4024 болсныг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас мэдээлэв. Энэ нь 2007 оныхоос 6.3, 2014 оныхоос 1.4 дахин, өнгөрсөн жилийнхээс 644-өөр өссөн үзүүлэлт юм. Аргалийн тоо толгой тогтвортой өсөхөд байгаль хамгааллын ажлын үр дүн, байгаль, цаг уурын таатай уур амьсгал, зэрлэг амьтныг хамгаалах чиглэлээр гаргасан нутгийн иргэдийн санаачилга зэрэг нөлөөлсөн гэж судлаачид үзжээ. Зарим газарт аргаль шинээр идээшиж, бүртгэгдсэн тохиолдол ч бий гэнэ.