Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд арванхоёрдугаар 5-ны өдрийн 15.00-16.00 цагийн орчим сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааг тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид зохион байгуулж, эсэн мэнд оллоо.
Он гарсаар сураггүй алга болсон, төөрсөн дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 501 иргэнийг эсэн мэнд олж, амь насыг нь авран хамгаалжээ.
Харин 11 иргэн амь насаа алдсан бөгөөд үүний 4 нь хүүхэд байна