“Дижитал хот”-ын хүрээнд 13 төсөл хэрэгжүүлж эхлэв
Үүний хүрээнд цахим засаглал, зам, тээврийн нэгдсэн систем гэсэн хоёр бүлэгт хамаарах 13 төсөл хэрэгжүүлж байгаа аж. Тухайлбал, онлайн бизнес төвийн, хэсгийн ахлагчийн, боловсролын, эрүүл мэндийн, сити дашбоард, цагдаагийн байгууллагын лавлагааны систем гэсэн зургаан төслийг цахим засаглалийн хүрээнд хэрэгжүүлж байна. Тэгвэл зам, тээврийн нэгдсэн систем нь долоон төслөөс бүрдэх бөгөөд үүнийг хэрэгжүүлэхээр 17 байгууллагын инженер, техникийн 140 ажилтан ажиллаж буй гэнэ.
2023-07-25
Тог залгах боломжгүй 23 дэд өртөө, 36 байрны 2195 хэрэглэгч байна
Үерийн шалтгаанаар УБЦТС ТӨХК-иас зарим хэрэглэгчийн тогийг хязгаарлаад байна. Тодруулбал, хүчдэл сэргээх боломжгүй эрсдэлтэй буюу зоорийн давхарт нь ус орсон, усыг нь соруулж дууссаны дараа залгах боломжтой 23 дэд өртөө, орон сууцны 36 байрны 2195 хэрэглэгч байна.
2023-07-25
Шинэ суурьшлын бүс рүү автобусны 19 чиглэл нээнэ
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд нийслэлийн нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж байна. Тодруулбал 2019 оноос хойш цахилгаан эх үүсвэрээр ажилладаг 46 автобус, “Евро 5” дизель хөдөлгүүрт их багтаамжийн 284 автобусаар парк шинэчлэл хийжээ.
2023-07-24
Богд хааны ордон музейг сэргээн засварлах ажлын явц 50 хувьтай байна
Найдан сүмийн дээврийн ваарыг хуулж, шинээр тавихаар бэлдэж байгаа гэнэ. Музейг сэргээн засварлахын тулд Энэтхэг болон БНСУ-ын соёлын өв, уран барилга, архитектурын дурсгалыг засварладаг, олон улсын туршлагатай мэргэжилтнүүдийг урьж ажиллуулж байна. Түүнчлэн Монголын мэргэжилтнүүд ч хамтарсан аж. 120 гаруй жилийн настай энэхүү музей нь Монголын ууган бөгөөд хамгийн баялаг сан хөмрөг бүхий түүх, соёлын үл хөдлөх дурсгалт байгууламж юм. 1893-1903 оны хооронд барьсан тус музейд XVII-XX зууны үеийн Монголын хаант төр, шашин түүх, урлаг соёлын давтагдашгүй, хосгүй үнэт дурсгалуудыг хадгалж байна.
2023-07-24
Үерээс үлдсэн сургамж
...Ерөөс бид ажлаа мэддэг, аюул, эрсдэлээ тооцоолдог хүмүүсийнхээ үгийг сонсдоггүй, өмнөх үйл явдлаасаа сургамж авдаггүй ард түмэн аж. Ийм дутагдлынхаа шийтгэлийг энэ удаа жинтэйхэн шиг хүртэв...
2023-07-24
Автомашины азын дугаар худалдах цахим дуудлага худалдаа зарлажээ
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны долдугаар сарын 6-ны өдрийн А/207 тоот тушаалаар батлагдсан “Tээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг зохион байгуулах журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарлаад байна.
2023-07-23
Сэлбэ, Баянхошуу дэд төв орчмын гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулна
НИТХ-аар Чингэлтэй дүүргийн 14, 18, Сүхбаатар дүүргийн 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбэ дэд төв орчмын 158 га, Сонгинохайрхан дүүргийн 7-10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянхошуу дэд төв орчмын 162 га талбайг гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршлаар баталжээ.
2023-07-22
Их засварын хүрээнд 31 төрлийн 63 ажил хийнэ
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэлийн их засварын хүрээнд 31 төрлийн 63 ажил хийхээс 40 орчим хувьтай, урсгал засварын ажил 94 хувьтай байна. Засварын ажлыг аравдугаар сарын 1-н гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөжээ.
2023-07-22
Туул голын аюултай бүсүүдэд хяналтын камер байршуулжээ
Нийслэлийн Онцгой байдлын газраас Туул голын эрэг дагуу иргэдийг голын усны ослоос сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэх, зорчих хөдөлгөөнд хяналт тавьж аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул голын аюултай бүсүүдийг тодорхойлж, нэн шаардлагатай 5 байршилд хяналтын камер байршууллаа.
2023-07-21