Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн парк өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэлээ. Долдугаар сарын эхээр болсон үерийн улмаас паркийн олон тоглоом усанд автжээ. Тиймээс үерийн дараах ус зайлуулах, бүрэн цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэл, тоглоом, техник нэг бүрийн аюулгүй ажиллагааг шалгах зэрэг ажил хийж, паркийг нээхэд бэлэн боллоо.
Үндэсний соёл амралтын хүрээлэн нь анх 1965 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн шийдвэрээр Нийслэл Улаанбаатар хотын хүүхэд, залуучуудын дунд соёл хүмүүжлийн ажлыг өргөн зохион, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөж байх зорилгоор “Хотын Соёл Амралтын Парк” нэртэйгээр байгуулагдаж байсан түүхтэй.