Нийслэлийн Онцгой байдлын газраас Туул голын эрэг дагуу иргэдийг голын усны ослоос сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэх, зорчих хөдөлгөөнд хяналт тавьж аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул голын аюултай бүсүүдийг тодорхойлж, нэн шаардлагатай 5 байршилд хяналтын камер байршууллаа. Эдгээр камер нь нэг чигийн болон 360 градус эргэдэг бөгөөд километрийн радиусыг хянаж, цагаан хоолойгоор дуут сэрэмжлүүлгийг 200 метр зайд иргэдэд хүргэж байна. Цаашид нийслэлийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлөөс 210 сая төгрөгийн хөрөнгийг шийдвэрлүүлэн Туул гол дагуу дахин 8 байршилд камер байршуулахаар төлөвлөжээ.