Энэ жил дулааны гол шугам сүлжээг өргөтгөн шинэчлэхдээ авто замын дор хонгилын системтэй хийлгэж байна. Энэ нь гэмтэл гарсан үед авто зам эвдэхгүй байх сайн талтай гэнэ.
Үүний дагуу дүүргэлт хийгдсэн байршлуудад авто замын болон явган замын нөхөн сэргээлтэд эко гэж нэрлэгддэг нүхтэй хавтанг ашиглахгүй байх, автомашины зогсоолыг бетондож хийхийг гүйцэтгэгч компаниудад үүрэг болгосон. Биелэлтийг нь нарийн хянах аж.
Замын арчлалт хамгаалалт, засвар үйлчилгээг стандарт гарган мөрдөж, системтэй хийж байгаа нь цагаа олсон ажил юм. Энэ нь зорчих хэсгийн гадаргуугийн аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөнд оролцож буй жолоочид тустай зүйл юм.
Улаанбаатарт дулаанд холбогдсон объект 13 204 байдаг. Үүний урт нь 370 000 метр урт аж.