Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэлийн их засварын хүрээнд 31 төрлийн 63 ажил хийхээс 40 орчим хувьтай, урсгал засварын ажил 94 хувьтай байна. Засварын ажлыг аравдугаар сарын 1-н гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Улаанбаатар дулааны шугам сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярсайхан “Шугам сүлжээний засварын ажил 50 гаруй хувьтай байна. Таван байршилд дулааны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх ажил хийж байгаа” гэлээ. Нийслэлийн шахмал түлшний хэрэгцээнд 120 мянган тонн түлш нөөцлөх төлөвлөгөө гаргаснаас одоогийн байдлаар 50 мянган тонн түлш нөөцөлсөн. Есдүгээр сарын 1-н гэхэд түлшийг нөөцөлж дуусна.