Өнөөдөр Улаанбаатар хотын төв хэсгээр усархаг бороо ороход хотын хонхор газрууд усанд автаж, үерийн эрсдэлд орлоо. Хур борооны идэвхжил дахин нэг сар үргэлжлэх тул ард иргэд, малчдыг үерт өртөх эрсдэлээс өөрсдийгөө хамгаалж, сонор сэрэмжтэй байхыг УЦУОШГ-аас анхааруулж байна. Ойрын өдрүүдэд нийт нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +5...+10 градус, Алтай өвөр говиор +21...+26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16...+21 градус, бусад нутгаар +11...+16 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +18...+23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +33...+38 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр +27....+32 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна.
Долдугаар сарын 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +20...+25 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө +20...+25 градус, өдөртөө +34...+39 градус, говийн аймгуудын нутгаар шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +12...+17 радус, өдөртөө +24...+29 градус дулаан байна. 27-нд нутгийн баруун хагаст, 28-наас нийт нутгаар хална.