Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Арай ч дээ

СУРГУУЛИУДЫН нүхэн жорлонг “халж” чадаагүй нь СУРАГЧДЫГ эрүүл мэндээр нь хохироож байна

Аймаг, сумдын боловсролын байгууллагуудын нүхэн жорлонг халах “соёлын хувьсгал” эхлүүлсний таван жилийн ой удахгүй болно.
2024-11-09

“ДЦС-3”-ын алдагдал энэ онд 14.6 тэрбум төгрөгт хүрэх нь

Чих дөжрөм чимээ тасралтгүй үргэлжилж, хоолой аргам тоос, шороо пургисан нөхцөлд удаан байхын эцэсгүй. Аюулгүй ажиллагааны дүрмийг чанд баримтлан, алхаж гишгэж буй газраа анхаарч, болгоомжтой явахгүй бол унаж, гэмтэж мэдэх.
2024-10-31

“Давхар дээлтэн” Засаг дарга нар

Өнгөрсөн зургаадугаар сард болсон УИХ-ын ес дэх удаагийн сонгуульд нийслэлийн зургаан дүүргийн Засаг дарга өрсөлдсөнөөс хоёр нь “өвдөг шороодож”, дөрөв нь парламентад суугаад буй билээ. УИХ-ын босго давах “гүүр болдог” энэ албан тушаалыг ирэх дөрвөн жилд хэн хэн хаших вэ гэдэг нь олны анхаарлыг татах нь гарцаагүй биз ээ. Нөгөөтээгүүр, иргэдтэй хамгийн ойр ажиллаж, өдөр тутамд тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэх үүрэгтэй албан тушаалд үнэхээр шалгуур, шаардлага хангасан хүн “очив” уу гэдгийг анхаарах нь чухал. Тиймээс дүүргүүдийг хэн хэн удирдахаар болсон талаарх мэдээлэл хүргэе.
2024-10-29

Их наядыг“идсэн” дуусдаггүй зам

Зарцуулсан хугацаа, хөрөнгөөрөө Гиннесийн амжилт тогтоох хэмжээнд хүрсэн Улаанбаатар-Дархан-Уулын замын ажил одоо болтол дуусаагүй нь хачирхалтай. “Үйлийн үртэй” уг замыг шинэчлэх шийдвэрийг анх 2017 онд Засгийн газар гаргаснаас хойш барих ажил нь найм дахь жилдээ үргэлжилж байгаа юм.
2024-09-25

Эрүүл мэндийн даатгалын санг ингэж тонодог

Монгол Улсын эмийн зах зээлд олон жил бугласан “идээ бээр” эхнээсээ хагарч байна. Чанаргүй, бүртгэлгүй, хуурамч хэрнээ “хөөсөрсөн” өртөгтэй эм, эмийн бүтээгдэхүүнийг монголчууд хяналтгүй хэрэглэж ирснийг төр засгийн түвшинд анх удаа авч хэлэлцсэн нь “Эмийн сонсгол” байв. Төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг манай улс 2014 онд баталснаас хойш найман жилийн дараа хэрэгжилтэд нь аудит оруулахад маш хангалтгүй дүн үзүүлсэн билээ. Үүний дагуу Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хороог байгуулжээ. Ингэснээр өнгөрсөн дөрөвдүгээр сард “Эмийн сонсгол” хийх нөхцөл үндсэндээ бүрдсэн гэсэн үг.
2024-09-20

 Монголд зөвхөн бордюрын стандарт л гэж бий

“Хүчин төгөлдөр мөрдөж буй стандартын шаардлагын дагуу замын хашлага (бордюр)-ыг шинэчилнэ. Харин ирэх жилээс бордюрыг дахин өндөрлөхгүйгээр шинэ технологиор авто зам барина” гэж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хэлсэн юм. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн бямба гарагт авто замын засварын компаниудын удирдлагатай уулзах үеэрээ ингэж тайлбарласан билээ. Нийслэлийнхний энэ намрын тренд үг нь “Ваав, бордюр” болоод буй.
2024-09-09

Гол үерлэлээ гээд голыг нь заналтайгаар тасалдаг жишиг хаана ч байхгүй

Гол үерлэлээ гээд голыг нь заналтайгаар тасалдаг жишиг хаана ч байхгүй - Үерийн эрсдэлийг бууруулах нэрийдлээр Сэлбэ, Дунд голоо сүйтгэж дууслаа -
2024-09-02

“Чанар муутай барилга ашиглалтад оруулаад хариуцлага хүлээсэн хүн Монголд нэг ч байхгүй”

“Чанар муутай барилга ашиглалтад оруулаад хариуцлага хүлээсэн хүн Монголд нэг ч байхгүй” Нийслэлд өдөр бүр шахам барилга ашиглалтад оруулж байна. “Яасан ч хурдан барьдаг юм. Саяхан л суурийг нь тавьж байсан” гэх үгс иргэдийн дунд амнаас ам дамжин яригддаг болж. Барилгын ажил саадгүй үргэлжилж, олон давхар байшингууд богино хугацаанд сүндэрлэдэг ч тэдгээрийг стандартынх нь дагуу барьсан уу, үнэхээр чанартай юу гэдгийг иргэд тэр бүр мэддэггүй.
2024-08-30

Гүйцэтгэлийн санхүүжилт даатгалын санг “залгиж” байна

Эрүүл мэндийн салбарт санхүүгийн томоохон хямрал нүүрлэж болзошгүйг, тэр дундаа Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС) дампуурахдаа тулсныг “Өнөөдөр” сонин өмнө нь цуврал нийтлэлээрээ сэрэмжлүүлж байв. Харин өдгөө эл аюул хэдийн нүүрлэжээ. Даатгалын сан сүүлийн дөрвөн жилийн турш орлогоосоо давсан зардалтай (графикт үзүүлэв) ажиллаж ирэв. Тооцоолол, үр ашгийн судалгаагүйгээр эл салбарт нэвтрүүлсэн гүйцэтгэлийн санхүүжилтийн систем нь ЭМДС-гаа цөлмөсөөр, адагт нь “амыг нь барих” боллоо.
2024-08-29

 Хүүхдийн эрүүл мэндийг хэдий болтол боловсролын салбарт хариуцуулах вэ

Манай улс ерөнхий боловсролын сургуулиуддаа хоол зүйч ажиллуулахаар хуульчлаад хэдийн тав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Тодруулбал, 2019 онд баталж, дараа жилээс нь хэрэгжүүлсэн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 6.5-д “Сургуульд хоол зүйч, мэргэжлийн тогооч, туслах тогооч ажиллах бөгөөд суралцагчийн тооноос хамаарч бэлтгэгч, угаагч, үйлчлэгч ажиллана” хэмээн заасан юм. Гэвч эл заалтыг өдий хүртэл “амилуулж” чадаагүй бөгөөд сургуулиудад хоол зүйч ажиллуулах нь зүйтэйг холбогдох албаныхан одоо л дөнгөж ойлгож эхлэв. Харамсалтай нь, дээрх хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэргэжилтнүүд манайд бий юү гэдэг нь өдгөө гол асуудал болчихлоо.
2024-08-27

 Номын сангуудаа хандив, тусламжаар аргацаасаар байх уу

Аймаг, сумуудад хөшөө нэртэй “цементэн овоолго” босгож, зуу зуун саяар угтах, үдэх хаалга барихын оронд номын сангуудаа өргөжүүлж, сан хөмрөгийг нь баяжуулдаг жишиг тогтооё. Тэгэхгүй бол номын сангууд мэдээлэл, соёл, боловсролын үйлчилгээгээ үзүүлэх, уншигчдын эрэлт хэрэгцээг хангах үндсэн үүргээ биелүүлж чадахгүй, үйлчлүүлэгчдийнхээ хөлд чирэгдэж гүйцэх нь.
2024-08-21

Хүүхдүүд дахиад л будаг нь ханхалсан танхимд хичээллэх нь

Хичээлийн шинэ жил эхлэхэд 11 хоног үлджээ. Сургууль цэцэрлэгийн засварын ажил есдүгээр сарын 1-тэй зэрэгцэж дуусдаг жишиг манайд хэдийн тогтсон. Хичээл эхлэх дөхсөн энэ үед нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн засварын ажил хэдэн хувьтай үргэлжилж буй талаар тодруулахыг зорилоо.  
2024-08-20

Хэчнээн хүн гэмтвэл скүүтер, сурроныг журамлах юм бэ

Хэчнээн хүн гэмтвэл скүүтер, сурроныг журамлах юм бэ
2024-08-16

ТҮК-ийнхан хэдий болтол дэрсэн шүүрээ ашиглах вэ

“ТҮК-ийн ажилчид шүүр барьж зогсохоо болино. Ажилчдын шүүрийг том тоос сорогчоор солино” гэж нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдэгдэж байлаа. Ингээд төд удалгүй буюу тавдугаар сарын 2-нд нь 20 ширхэг тоос сорогч оруулж ирснээ зарлан, төв талбайд сүртэй гэгч нь байрлуулан, олон нийтэд танилцуулж, бас хог соруулах “сургуулилалт” ч хийсэн. Гэвч энэ нь сонгууль угтсан шоу байсан нь төд удалгүй тодорхой болсон билээ. Тодруулбал, сүр дуулиантай гэгч нь авсан тоос сорогчуудынх нь сураг алдарч, ТҮК-ийн ажилчид өмнөх янзаараа дэрсэн шүүрээ барьж, хотын зам, талбайгаар тоос, шороо татуулсаар байв.
2024-08-14

Хүй долоон худаг хогонд дарагджээ

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан, уяачдын баяр, шашин, соёлын уламжлалт “Даншиг” гээд өв соёлын аль томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг Хүй долоон худгийн ногоон хөндийг наадамчин олон хогийн цэг болгож орхижээ. Хажуугаар нь өнгөрсөн, анзаарсан улс “Хүй мандлын дэнжээ хогийн хөндий болгочхож” хэмээн толгой сэгсрэн, шогширч байна
2024-08-14

Төсвийн мөнгөөр олимп үзсэн хүмүүсийн нэрийг ил болгохыг шаардаж байна

“Парис-2024” олимпод манай улсаас 32 тамирчин өрсөлдөж буй атал дагалдан явсан албаны хүмүүсийн тоо түүнээс хоёр дахин олон байгаа талаарх шүүмжлэл гарсан билээ. Гэтэл албаны хүмүүсийн дотор тамирчдын сэтгэл зүйч, хоол зүйчийг багтаагаагүй нь даарин дээр давс нэмэв. Тодруулбал, олимпод өрсөлдсөн тамирчид хоол зүйч, сэтгэл зүйчидтэй цахимаар холбогдон зөвлөгөө авч байснаа ярьжээ
2024-08-09

Урт цагаан автомашины зогсоол болчихлоо 

Хотын удирдлага, холбогдох албаныхан олигтой зүйл барьж чадахгүй хэрнээ буулгаж нураахдаа тун сайн гэдгийг илэрхийлэх жишээ нь Урт цагаан билээ. Албан нэрээр бол Чингэлтэй дүүргийн III хороон дахь Нийслэлийн өмчийн III байр, олны нэрлэж заншсанаар Урт цагааны барилгыг өнгөрсөн нэгдүгээр сард “нүд ирмэхийн” зуурт л буулгачихсан юм. “Энэ барилга хотын түүхийн нэг хэсэг учраас буулгаж болохгүй. Учир нь XX зууны Улаанбаатарын бүтээн байгуулалтын үеийн түүхийг өгүүлэх ууган барилгуудын нэг” гэж олон хүн эсэргүүцсэн ч албаныхан нь тоосонгүй, идэр есийн хүйтэн ч гэж халшралгүйгээр долоохон хоногийн дотор газрын хөрснөөс арчиж орхисон. 
2024-08-07

Тэрэлжийн зам экстрим уралдааны талбар болжээ 

“Go Mongolia” уриан дор эх орноо олон улсад сурталчилж, жуулчдыг татахыг зорьж буй манай улсын зам, дэд бүтцийн нөхцөл байдал ийм байна. Нийслэлд хамгийн ойр аялал жуулчлалын гол бүс нутаг гэгддэг Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар дахь Мэлхий хаданд очих гэж жуулчид ийм энхэл донхол, нүхэн эвдрэлтэй замаар сэгсчүүлэхээс аргагүйд хүрчээ. Ямар сайндаа хөтөч, тайлбарлагч нар нь “Яст мэлхийн хурдаар зүтгүүлсээр Мэлхий хаданд хүрлээ. Ахиж тийшээ жуулчинтай зүглэлтгүй”, “Энэ тамын замаар олон жил зорчиж байна. Нэмээд том, жижиг нийлсэн 20 гаруй “тогоо” үүсчихэж” хэмээн ёжлон, шүүмжилж буй юм. 
2024-07-30