Манай улс ерөнхий боловсролын сургуулиуддаа хоол зүйч ажиллуулахаар хуульчлаад хэдийн тав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Тодруулбал, 2019 онд баталж, дараа жилээс нь хэрэгжүүлсэн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 6.5-д “Сургуульд хоол зүйч, мэргэжлийн тогооч, туслах тогооч ажиллах бөгөөд суралцагчийн тооноос хамаарч бэлтгэгч, угаагч, үйлчлэгч ажиллана” хэмээн заасан юм. Гэвч эл заалтыг өдий хүртэл “амилуулж” чадаагүй бөгөөд сургуулиудад хоол зүйч ажиллуулах нь зүйтэйг холбогдох албаныхан одоо л дөнгөж ойлгож эхлэв. Харамсалтай нь, дээрх хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэргэжилтнүүд манайд бий юү гэдэг нь өдгөө гол асуудал болчихлоо.
ХООЛ ЗҮЙЧ АЖИЛЛУУЛЖЭЭ
2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 223 сургуульд хоол зүйч ажилласан талаарх мэдээллийг Боловсролын ерөнхий газраас өгөв. Өмнөх буюу 2022-2023 оны хичээлийн жилд эл үзүүлэлт 87 байсантай харьцуулахад сургуульд ажиллах хоол зүйчийн тоо 2.5 дахин нэмэгдсэн гэнэ. Энэ тоонд үндэслэн сургуулиудад хоол зүйч ажиллаж эхэлсэн нь сайн хэрэг гэж дүгнэж болох авч нийт дүнгээр нь харвал тун хангалтгүй үзүүлэлт юм. Учир нь улсын хэмжээнд ерөнхий боловсролын 871 сургууль бий. Тэдгээрийн дөнгөж 25 хувь нь л өнгөрсөн жил хоол зүйч ажиллуулжээ. Өөрөөр хэлбэл, дөрвөн сургууль тутмын нэг нь л хоол зүйчтэй. Тэгэхээр үлдсэн 75 хувьд нь хүүхдүүдэд хоол хүнс, шим тэжээлийн талаар зөвлөгөө өгөх, тэдний эрүүл мэндэд анхаарах мэргэжилтэн байхгүй гэсэн үг. Бас сургуулиудад ажиллаж буй хоол зүйч нарын 30 нь л энэ чиглэлээрээ мэргэшсэн гэдэг нь анхаарал татна. Бусад нь мэргэжлийн бус буюу сургуулийн хоол зүйчээр дагнан суралцаагүй юм байна. Сургуульд ажиллах хоол зүйч нь хүүхдүүдийн хооллолт, шим тэжээл судлалаар дагнан суралцсан, мэргэшсэн байх шаардлагатай аж. Нийслэлийн хэмжээнд 60 гаруй сургууль энэ хичээлийн жилд хоол зүйч ажиллуулахаа зарлажээ. Тэгэхээр өдгөө ажиллаж буй хоол зүйчдийг мэргэшүүлэн сургах, цаашлаад энэ төрлийн мэргэжилтэн ажиллуулах хүсэлтэй сургуулиудын хүний нөөцийг бэлтгэх гэсэн том асуудал албаныхны өмнө тулгараад байна.
ШИНЭ ТӨВ АЖИЛЛАЖ ЭХЛЭВ
Шинжлэх ухаан, технологийн их сургуульд 2020 оноос хоол тэжээлийн мэргэжилтэн бэлтгэж байгаа аж. Тус сургууль эл чиглэлээр одоогоор 250 гаруй мэргэжилтэн бэлтгэсэн боловч төгсөгчдийн дийлэнх нь эмнэлэг болон уул уурхайн компаниудад ажиллаж буйг судалгаагаар тогтоосон гэнэ. Тиймээс хоол зүйч нарыг сургуулиудад очиход нь туслах, энэ төрлийн мэргэжилтнүүдийг хүүхдүүдтэй ажиллах чиглэлээр мэргэшүүлэхийн тулд Боловсролын яамны дэргэд Хүүхдийн хоол гайлж байгаа нь юм. Тодруулбал, дээр дурдсан 251 мянга гаруй хүүхдийн дийлэнх буюу 209 983 нь хоол боловсруулах тогтолцооны өвчин эмгэгтэйг илрүүлжээ. үйлд вэрлэл, шим тэжээлийн сургалт, арга зүйн төв байгуулжээ. БНСУ-ын КОЙКА бай гуул-лагын “Ерөнхий боловсролын сур гуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чадавхыг бэх ж үүлэх” төслийн дэмжлэгтэйгээр уг төвийг саяхан байгуулсан бөгөөд үйл ажиллагаа нь эхлэлийн шатандаа л явна. Тус төвийнхөн нийслэлийн 10 сургуулийг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний жишиг загвар болгон хөгжүүлэх чиглэлээр ажиллаж буй гэнэ. Бас хоол тэжээл судлалын чиг лэлээр их, дээд сургууль төгссөн хүмүүсийг сургуулийн хоол зүйчээр мэргэшүүлэн бэлтгэх төлөвлөгөөтэй юм байна. “Хоол зүйч гэдэг нь хоол хүнс, шим тэ-жээ лийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн. Эрүүл, зохистой хооллолт, хоолны дэглэмийг хэр хэн зохицуулах талаар хүмүүст зөвлөгөө өгдөг. Ихэвчлэн хувь хүнд тохирсон хоол, шим тэжээлийн зөвлөмжийг гаргана. Хоол зүйч нь эмнэлэг, сургууль, цэцэрлэг, олон нийтийн байгууллагад голчлон ажиллах ёстой. Хоол зүй, тэжээхүйн ухааны мэргэжлийн албан ёсны бакалавр болон түүнээс дээш зэргийн диплом, мэргэшлийн үнэмлэхтэй хүмүүс эл ажлыг хийх шаардлагатай. Ихэнх улс оронд хоол зүйч нар лицензтэй байдаг. Манай улсын тухайд 2000 онд анх ШУТИС-д хоол зүйч мэргэжилтнийг бэлтгэж эхэлсэн. Өдгөө ШУТИС-иас гадна “Хү-рээ” дээд сургууль, АШУҮИС, Хүнс тех нологийн политехник коллеж, “Шинэ” ана гаах ухаан их сургуульд хоол зүйч бэлтгэж байгаа. Хоол зүй, шим тэжээл судлалаар дээрх сургуулиудыг ба калаврын зэрэгтэй дүүр гэ сэн хүмүүсийг сур гуулийн хоол зүйчээр мэр гэш үүлэх хөтөлбөрийг манай төвийнхөн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний хүрээнд сургуулийн хоол зүйч болон тогооч нарыг чадавх жуулах сургалт явуулж байна” гэсэн мэ дээллийг Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэ жээлийн сургалт, арга зүйн төвийнхөн өглөө.
ХҮҮХДҮҮДИЙН ХООЛ БОЛОВСРУУЛАХ ТОГТОЛЦОО “ХАЛАМЖ” ШААРДАЖ БАЙНА
Улсын хэмжээнд зохион байгуулж буй эрт илрүүлгийг эхлүүлснээс хойш энэ сар хүртэлх хугацаанд 0-17 насны 709 153 хүүхэд хамрагджээ. Тэдний 35 хувь буюу 251 мянга гаруй хүүхэд ямар нэгэн байдлаар өвчилснийг энэ үзлэгээр илрүүлсэн аж. Үүнээс хамгийн их анхаарал татах зүйл бол хүүхдүүдийн дунд хоол боловсруулах тогтолцооны эмгэг давамгайлж байгаа нь юм. Тодруулбал, дээр дурдсан 251 мянга гаруй хүүхдийн дийлэнх буюу 209 983 нь хоол боловсруулах тогтолцооны өвчин эмгэгтэйг илрүүлжээ. Бас Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран хийсэн “Бага ангийн сурагчдын хоол тэжээлийн байдал” судалгаагаар монгол хүүхдийн цусан дахь D аминдэмийн хэмжээ олон улсын дунджаас 2-3 дахин бага байгааг тогтоосон. Тус судалгааны зөвлөх Нобүко Мүраяама манай сонинд ярилцлага өгөхдөө “Монголчууд мал аж ахуй эрхэлдэг болохоор сүү, сүүн бүтээгдэхүүн их хэрэглэдэг байх гэж бодож байлаа. Хүн өдөрт 310 грамм сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Гэтэл монгол хүүхдүүд үүний дөнгөж гуравны нэгийг нь буюу 130 граммыг л хэрэглэж буйг маш их гайхсан. Хүүхдүүд өдөр тутамдаа 210 грамм хүнсний ногоо, жимс, жимсгэнэ идэх ёстой. Гэтэл монгол хүүхдүүдийн хувьд эл үзүүлэлт 50 граммаас бага байна. Хүүхдүүд шаардлагатай шим тэжээлээ авч чадахгүй байгаа нь буруу хооллож буйн шинж” хэмээн дурдаж байв. Дээрх тоон үзүүлэлтүүдийн гол шалтгааныг хүүхдүүдийн идэж буй хоол хүнсний чанар, эцэг, эх, асран хамгаалагчдын анхаарал халамж тааруу зэрэг олон хүчин зүйлтэй холбон тайлбарлаж болно. Тэр дундаа хүүхдүүдэд хооллох зөв дадал, соёл, тэнцвэртэй хооллолт, шимт бодисын тухай суурь ойлголт, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаар мэдлэг өгөх үүрэгтэй хоол зүйчид сургуулиудад ажилладаггүй нь гол шалтгаан байж ч болох юм. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 6.6- д “Сургуулийн хоол зүйч сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг удирдан зохион байгуулж, суралцагч, ажилтан, эцэг, эхэд мэргэжлийн зөвлөгөө өгнө” хэмээн заасан байдаг.
САЙДЫН ПИАР БА БОДИТ БАЙДАЛ
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнгөрсөн зургаадугаар сард болсон УИХ-ын сонгуульд өрсөлдөхдөө “Эрүүл монгол хүн” гэх хөтөлбөрийг кампанит ажлынхаа гол чиглэл болгож байв. Товчхондоо, хүн амаа эрүүлжүүлэхэд анхаарна гэсэн амлалтаараа, бас эмч гэдэг мэргэжлээрээ пиар хийснээр тэрбээр олонд танигдаж, УИХ, цаашлаад Засгийн газрын гишүүн болсон. Гэтэл иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжих, ялангуяа эрүүл саруул байхад хамгийн чухал үүрэгтэй хооллолт, шим тэжээлийн асуудалд Эрүүл мэндийн яамны бодлого “хүрэхгүй” байна. Хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, хооллолтод анхаарах нь манай улсад Эрүүл мэндийн бус, Боловсролын яамны хариуцсан асуудал болчхоод байгаа нь хачирхалтай. Сургуулиудад хоол зүйч ажиллуулах, тэднийг бэлтгэх асуудлыг өдгөө Боловсролын яамныхан болон Боловсролын ерөнхий газар зэрэг тус салбарын холбогдох бусад байгууллагынхан хариуцаж байгаа юм. Уг нь эрүүл мэндийн салбарынхан ч эл ажилд хүч нэмэгдүүлбэл дорвитой үр дүн гаргах хугацаа наашилж, хүүхдүүдээ, цаашлаад хүн амаа эрүүлжүүлэх нөхцөл нь бүрдэх биш үү. Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулсан санхүүжилт нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлыг 10- 20 дахин бууруулдаг гэдэг шүү дээ. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал, доктор С.Өнөрсайхан “Манай улс өнгөрсөн хугацаанд ихэнх хөрөнгө мөнгө, сургалт, сурталчилгаа зэрэг эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг 17-45 насныхан руу л чиглүүлсэн. Гэтэл энэ насныхны амьдралын дадал хэвшил хэдийн тогтчихсон, ихэвчлэн амьжиргаагаа дээшлүүлэх, мөнгө олохыг л зорьдог. Хэдийн тогтчихсон зан үйлийг өөрчилнө гэдэг нь багадаа 24-36 сарын ажил болдог юм. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийг дэмжих ажил төдийлөн үр дүнд хүрдэггүй. Гэтэл манай эрүүл мэндийн салбарын бодлого энэ бүлэг рүү л чиглээд, үр дүнгүй яваад байжээ. Тиймээс одоо бид 0-17 насныхан, жирэмсэн, хөхүүл ээжүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох нь зүйтэй. Тэгвэл ядаж 10 жилийн дараа эрүүл хүн амтай болох байх гэж таамаглаж байна. Тиймээс хүүхдүүд рүү чиглэсэн хооллолт, эрүүл мэндийн боловсрол, идэвхтэй хөдөлгөөний зөвлөмж, мэдээллийг түлхүү өгөх нь чухал” хэмээн ярьж байв.