“Парис-2024” олимпод манай улсаас 32 тамирчин өрсөлдөж буй атал дагалдан явсан албаны хүмүүсийн тоо түүнээс хоёр дахин олон байгаа талаарх шүүмжлэл гарсан билээ. Гэтэл албаны хүмүүсийн дотор тамирчдын сэтгэл зүйч, хоол зүйчийг багтаагаагүй нь даарин дээр давс нэмэв. Тодруулбал, олимпод өрсөлдсөн тамирчид хоол зүйч, сэтгэл зүйчидтэй цахимаар холбогдон зөвлөгөө авч байснаа ярьжээ. Гэтэл тэднийг Парис явах бүрэлдэхүүнд багтаагаагүй атлаа Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нарын гэр бүлийнхнээс авхуулаад урлагийнхан, УИХ-ын гишүүд ч тэнд оччихсон яваа нь олон нийтийн дургүйцлийг өрдөөд байна. Үүнтэй холбоотойгоор иргэд олимпыг төсвийн зардлаар үзсэн, албаныхны тоонд багтаасан хүмүүсийн нэр, гаргасан хөрөнгийг зарцуулалттай нь ил тод болгохыг шаардаж байна. Бас тамирчдынхаа амжилтыг хойш татсан Монголын үндэсний олимпын хорооны удирдлага хариуцлагаа ухамсарлаж, ажлаа хүлээлгэн өгөхийг шаардлаа.
Бэлтгэсэн М.Оч