-Сайн уу. Хаа хүрэх гэж байгаа юм бэ?
-Сайн. Гэр лүүгээ явах гэж байна. Манайх эндээс гурван буудлын зайтай. Сая скүүтерээ 5000 төгрөгөөр цэнэглэлээ. Яарсан үедээ скүүтер түрээсэлдэг. Түгжирч зогссоноос хамаагүй дээр шүү.
-Аюулгүй байдлаа яаж хангаж байна?
-Авто замаар явахдаа машинуудыг сайн харж, хөдөлгөөнд оролцдог. Гэхдээ ихэнхдээ явган хүний замаар явж байна. Хүмүүс “Дугуйн замаар яваач” гээд загнадаг. Гэвч дугуйн зам хангалтгүй, яг аль замаар нь явах ёстойг мэдэхгүй байна. Скүүтерээр зорчигч 17 настай хүү ингэж ярив. Харин явган зорчигч, 47 настай Н “Явган зорчигч явах замгүй болчихлоо. Скүүтер, мопед зэрэг элдэв техник хэрэгсэл дайрч унагачих гээд чөлөөтэй явж чадахгүй байна. Сая хоёр хүүхэд шахаж ирээд дайрч унагах дөхлөө. Ийм цахилгаан дугуйнуудыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй, бүр хориглох хэрэгтэй” гэв. Дээрх асуудал хоёр хүнд бус, нийслэлийн бү хий л иргэнд хамаатай болжээ. Замын хөдөлгөөнд нийтийн тээвэр, автомашин, мотоцикл, явган зор чигч л оролцдог цаг ард хоцорчээ. Залуус скүүтер, мопед, суррон зэргийг хөлөглөн давхилдах бол сон. Ингэхдээ Замын хөдөлгөөний дүрэм барим талж байна уу
ЗАМ БОЛОН ЭРХ ЗҮЙН ОРЧНОО БЭЛДЭЭГҮЙН БАЛАГ
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулна хэмээн төр, хувийн хэвшлийнхэн хамтран скүүтер түрээсийн үйлчилгээг өнгөрсөн жилийн хавраас нэвтрүүлсэн билээ. Үүний хүрээнд “Jet sharing Mongolia” ХХК-ийнхан “Ninebot” брэн дийн 3000 гаруй скүүтер оруулж ирсэн. Энэ онд тоог нь нэмж, 6000-д хүргэх зорилготой байгаагаа тус компанийн ерөнхий захирал Г.Дашням ярьж байв. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэгчээр скүүтерээр зорчих зам, эрх зүйн орчин бүрдээгүйн улмаас иргэд гэмтэж бэртэн, тодорхойгүй олон асуудал дор дороосоо урган гарах боллоо. Хамгийн аюултай нь скүүтер, суррон болон цахилгаан мотортой тээврийн хэрэгсэл, дугуйнаас унаж гэмтэж бэртсэн хүний тоо жилээс жилд нэмэгдсээр байна. 14-30 насныхан энэ төрлийн гэмтэлд өртөх нь түгээмэл бөгөөд үүний дотор өсвөр үеийнхэн илүү ноцтой гэмтэж, яаралтай мэс засалд орж буйг Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийнхөн анхааруулсан юм. Тус төвийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.Даваабаяр “Скүүтер, суррон зэрэг цахилгаан дугуйнаас унаж гэмтэх болон дай руулж, мөргүүлсний улмаас гавал тархи, цээж, хэвлийгээ гэмтээсэн хүн олон ирэх болсон. Хүүхдүүд гар, хөлөө хугалах, яс нь цуу рах зэргээр гэмтэж байна. Гэмтэл нь ноцтой учраас ихэнхдээ мэс засал хийдэг” гэв. Ингэж олноороо гэмтэж байгаагийн шалт гаан нь зорчих замгүйтэй холбоотой. Нийслэлд дугуйн зам хангалттай хэмжээнд байхгүй. Дээрээс нь скүүтерийг замын хөдөлгөөнд оролцуулах тодорхой дүрэм, журамгүйгээс залуус автомашинд мөргүүлэх, хоорондоо мөргөлдөх, хайс хашлагад цохиулах тохилдол гарсаар. Үүгээр ч зогсохгүй явган зорчигчийг мөргөж гэмтээх, нүхэнд унах, онхолдож өөрийн болон бусдын эрүүл мэнд, цаашлаад аминд ч эрсдэл учруулж мэдэхээр байна. Ийм шалтгааны улмаас гэмтэж, ГССҮТ-д тусламж авсан хүний тоо байдал бишидсэнийг харуулж буй юм. Тодруулбал, энэ оны эхний долоон сарын байдлаар скүүтер, сурроноос унаж бэртсэн 178 хүн тус төвийн Яаралтай тусламжийн тасагт ханджээ. 2022 онд 96, өнгөрсөн онд 229 хүн тусламж, үйлчилгээ авсан аж. Сүүлийн гурван жилийн хугацаанд 503 хүн зөвхөн скүүтер, суррон, мопед, цахилгаан дугуйнаас болж гэмтэж, эмнэлгийн тусламж авах хэмжээнд хүрсэн байна. Үүн дээр автомашины ослоор гэмтэж, бэртэгсдийг нэмбэл сэтгэл эмзэглэм тоо гарах биз ээ. Даруй арга хэмжээ авч, зохицуулахгүй бол улам даамжирч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүрээг тэлэх нь.
МОПЕДТОЙ АДИЛ ДҮРМЭЭР ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ ЁСТОЙ
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд скүүтер, суррон гэх үг, өгүүлбэр байхгүй. Гэх дээ энэ нь эрх зүйн ямар ч зохицуулалтгүй гэсэн үг биш аж. Өөрөөр хэлбэл, Замын хөдөл гөөний дүрэмд “Мопед гэж 50 шоо см-ээс ихгүй ажлын багтаамж бүхий дотоод шаталтат хөдөлгүүртэй, эсвэл 0.25 кВт-аас дөрөв кВт хүртэл чадал бүхий цахилгаан хөдөлгүүртэй, техникийн дээд хурд нь цагт 50 км-ээс ихгүй, хоёр буюу гурван дугуйт тээврийн хэрэгслийг хэлнэ гэж заажээ. Үүнд скүүтерийг хамаатуулна хэмээн ТЦА-ныхан хэлж буй. Учир нь скүүте сүлжилдэн давхих нь амиараа дэнчин тавьж буйгаас ялгаа алга. Тал дээр бэлчих мал сүрэг шиг дүрэм, журамгүй байдлыг хэзээ цэгцлэх вэ. Хэдэн хүн гэмтсэний дараа өнөөх журмаа боловсруулж, хэрэгжүүлэх юм бэ. Бусад улс орон энэ асуудлыг хууль, дүрмээрээ хэдийн зохицуулчихсан. Манай урд хөрш гэхэд скүүтерийн хэрэглээ хамгийн ихтэй улс. Тэнд 16-гаас дээш насныхан скүүтер унаж болох бөгөөд жолооны үнэмлэх шаардлагагүй ч заавал бүртгүүлэх ёстой. Хурдны болон явган хүний замаас бусад тал байд ашиглахыг зөвшөөрдөг байна. Манай улс ч гэсэн нөхцөл байдалтайгаа уялдуулан журам боловсруулахад хэцүү биш байлтай. Журмын төсөлд скүүтертэй хүн замын баруун талаар явах, явган хүний замаар зорчихдоо дээд хурдыг 10км/цагаас хэтрүүлэхгүй байх, гэрэл ойлгогчийг хаана байрлуулах зэрэг заалтыг оруулсан гэхээс өөр тодорхой мэдээлэл олдсонгүй. Скүүтерээр зорчиход баримтлах, олон улсад дагаж мөрддөг нийтлэг хэдэн зөвлөмж бий. Тухайлбал, хамгаалалтын малгай өмсөх, сундалж зорчихгүй, хөдөлгөөнд оролцож байхдаа гар утас хэрэглэхгүй, чихэвч зүүж, автомашины дуут дохиог сонсохгүй байхаас сэргийлэх, согтуугаар хөдөлгөөнд оролцохгүй зэргийг дагаж мөрддөг юм байна. Гэтэл манайд хоёулаа сундалж зорчих явдал ажиглагддаг. Мөн чихэвч зүүж, утсаар ярьж яваа залуус ч цөөнгүй. Бага насны хүүхдээ ч дагуулаад тайван, айдасгүй алхах аргагүй болоод удлаа. Гэтэл хотын дарга, ЗТХЯ, ХЗДХЯ ныхан нүдэн балай, чихэн дүлий суусаар. Уг нь хотын даргад хүүхэд, залуусыг эрүүл мэндээр нь хохироож буй скүүтер, сурроныг хориглох эрх нь бий. Ядаж л иргэдийн аюулгүй байдлыг хангаж, боломжтой замаар зорчуулах дүрэм, журмыг яаралтай боловсруулах шаардлагатай байна.