Дуутын хадны бичээсийг хамгаалах төслийг 105 000 ам.доллароор санхүүжүүлнэ
Мөн хадны бичээсийг хадгалан хамгаалах, сурталчлах стратеги боловсруулахаар төлөвлөжээ. Цогт хунтайжийн хадны бичээс нь XVII зууны үеийн Монголын яруу найргийн хосгүй бүтээлд тооцогддог. Лигдэн хутагт хааны үед Манжийн эзлэн түрэмгийлэх бодлогыг эсэргүүцэн тэмцсэн монголчуудын эв нэгдлийг уг бичээст дүрслэн харуулсан билээ. Ташрамд дурдахад, ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон улсын зөвлөлдөх хороо өнгөрсөн тавдугаар сард хуралдаж, баримтат өвийн олон улсын жагсаалтад Халхын Цогт хунтайжийн хадны бичээсийг бүртгэхээр шийдвэрлэж байв. Дэлхийн түүх, хүн төрөлхтний соёл иргэншилд онцгой бөгөөд үлэмж нөлөө үзүүлсэн өвүүдийг уг жагсаалтад бүртгэдэг билээ.
2023-11-03
Лхаарамба Д.Жавзандоржийг Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамбаар томилов
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамцын үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг өчигдөр хийдийн Захиргааны өргөтгөсөн хурлаар хэлэлцэв. Д.Чойжамц ламын үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг ёсоор болгохоор уг хурлаас шийдвэрлэжээ. Мөн түүний нэр дэвшүүлсэн, Бурхан шашны дээд сургуулийн багш, лхаарамба Д.Жавзандоржийг Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, XXX Хамба номун ханы үүрэгт албанд томилов. Д.Жавзандорж нь Захиргааны өргөтгөсөн хурлын нийт гишүүний олонхын дэмжлэг буюу 85.7 хувийн саналаар ийнхүү хамбаар өргөмжлөгдлөө. Захиргааны тэргүүлэгчдийн өргөтгөсөн хурал нийт 55 гишүүний 89 хувийн ирцтэйгээр хуралдсан байна. Тэргүүн их хамба лам, лхаарамба Д.Жавзандоржийг ширээнд залах ёслолыг билгийн тооллын өлзийт сайн өдөр товлон гүйцэлдүүлэхээр тогтжээ.
2023-11-02
“Соёлын бүтээлч сар” аян эхэллээ
Соёлын тухай хууль, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Соёлын бүтээлч сар” аяныг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Тус аяныг “Бүтээлч залуус” уриан дор уламжлал болгон улс орон даяар нэгэн зэрэг эхлүүллээ.
2023-11-02
Арван нэгдүгээр сарын турш үргэлжлэх “Соёлын бүтээлч сар” аян эхэллээ
Арван нэгдүгээр сарын турш үргэлжлэх “Соёлын бүтээлч сар” аян эхэллээ. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Соёлын бүтээлч сар” аян соёлын засаглал ба эрхзүйн шинэчлэл, бүтээлч байдал ба мэдлэг, туршлага, соёлын хүртээмж ба хөрөнгө оруулалт, дижитал шилжилт ба шинэ боломж сэдвийн хүрээнд зохион байгуулахад бэлэн болжээ.
2023-11-01
Соёл, урлагийн байгууллагууд спортоор өрсөлдөж байна
Энэ өдрүүдэд соёл урлагийн байгууллагууд сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, биллиард, шагайн харваа, шатар зэрэг спортын зургаан төрлүүдээр өрсөлдөж буй. Спортын наадам аравдугаар сарын 28, 29, 30-нд үргэлжилж, өнөөдөр буюу 31-ний орой нэгдсэн дүнгээ гаргах юм.
2023-10-31
Арваннэгдүгээр сарыг "Соёлын бүтээлч сар" болгоно
Соёлын сайд Ч.Номин шинээр томилогдсон нийслэлийн удирдлагуудад соёлын салбарын шинэ сэргэлтийн бодлогыг танилцуулж, үүний дотор бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэхэд хүн амын тал хувь нь амьдарч буй нийслэл хоттой хамтран ажиллаж, харилцан дэмжлэг үзүүлж, соёлын орчин, орон зайг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.
2023-10-28
“Соёлын сэргэлт” аян хөдөөгийн 373 048 хүнд хүрсэн гэв
Улс орон даяар өрнүүлсэн “Соёлын сэргэлт” аян амжилттай өндөрлөлөө хэмээн Соёлын яамныхан дүгнэж байна. Зургаан сарын турш үргэлжилсэн эл аян Монгол хүний сэтгэлийн галыг асааж, төрөлх зөн, билгийг сэргээсэн хэмээн тодорхойлсон. Уг аяны хаалт өнөөдөр Чингис хаан үндэсний музейд боллоо.
2023-10-27
Анхны харцаар дурлаж болно
Шинэ танил чинь бааранд хамт оруутаа гараа дээш, доош савчаад бас болоогүй хөлөөрөө урагш, хойш хий өшигчөөд “Май чи, май чи” гэж бүжиглээд байвал чи яах вэ. Бас гэнэтхэн “Би чамд анхны харцаар дурлачихлаа” гэвэл итгэх үү.
2023-10-25
Орон нутгийн хүүхдүүд нийслэлчүүдэд бүтээлээ толилуулав
Авьяаслаг сурагчид “Мандах нарны хүүхдүүд” сэдвийн хүрээнд Хүүхэлдэйн театрын үзэсгэлэнгийн танхимд 20 гаруй бүтээлээ дэлгэж, олон нийтэд танилцуулсныг гурав хоногийн хугацаанд цөөнгүй хүн үзэж, сонирхсон гэнэ. Улаанбаатарчуудад уран бүтээлээ дээжлэн толилуулсан авьяаслаг сурагчид ч Монголын урчуудын эвлэл, “Монументаль арт” галерейд зочилж, дүрслэх урлагийн бүтээлүүдтэй танилцсан байна. “Мандах нарны хүүхдүүд” үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар Сүхбаатар аймгийн ЗДТГ, Соёл урлагийн газар ажилласан бол ивээн тэтгэгчээр Соёлын яам, Хүүхэлдэйн театр, дэмжигчээр Монголын урчуудын эвлэл, “Амгалан ертөнц” сан, “Талын түрлэг” бүлгэм оролцжээ.
2023-10-25
ЖАТА-2023 үзэсгэлэнд монгол уран бүтээлчид оролцоно
Токио хотод жил бүр зохион байгуулдаг ЖАТА олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн нь Ази тив рүү чиглэсэн аялагчдын урсгалыг нэмэгдүүлэхэд, бизнесийн салбарын хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг гэнэ. Энэ сарын 26-29-нд болох 46 дахь удаагийн арга хэмжээнд манай улсын төрийн байгууллага, тур оператор компаниудын төлөөллөөс гадна Японы TBS телевизийн “Vivant” олон ангит кинонд тоглосон Б.Барслхагва тэргүүтэй монгол уран бүтээлчид оролцож, эх орноо сурталчлах нь.
2023-10-24
“Цоохор ирвэсийн эх нутаг” үзэсгэлэнд 40 уран бүтээлч нэгдлээ
Цоохор ирвэс хамгаалах олон улсын өдрийг баруун аймгийнхан өргөн дэлгэр тэмдэглэдэг заншилтай. Өнөө жилийнхийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран “Ирвэсийн эх нутаг” нэрийн дор зохион байгуулж, дөрвөн аймгийн 27 сумын 81 сурагч, 27 багш, мэргэжилтнийг хамруулжээ. Үүний хүрээнд гар зургийн үзэсгэлэн, нэгдсэн парад, ирвэс хамгааллын сэдэвт хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээ зохион байгууллаа.
2023-10-24
“Цагаан сүүгээр хөх тэнгэрийг будна”
Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо Лхам галерейн “Цагаан сүүгээр хөх тэнгэрийг будна” Монголын 8 уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 14-өөс 26-ний өдрийг дуустал үргэлжилнэ. Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин, БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиан Сүрүн болон албаны төлөөлөл, уран бүтээлчид оролцлоо.
2023-10-19
Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагуудыг тодрууллаа
Тусгай байрыг Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн “Аялгуу”, “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн “Шинэ зууны хүүхдүүд” хамтлаг эзлэв. Түүнчлэн шилдэг удирдаач багшаар Монгол, Оросын хамтарсан III сургуулийн хөгжмийн багш Спицин Никита Сергеевич тодорлоо. Мөн Хөдөлмөрийн баатар Д.Лувсаншаравын нэрэмжит шагналыг Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн “Эгшиглэн” хамтлагийнхан хүртсэн байна. Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагуудын нэгдсэн гала тоглолтыг нийслэлийн 384 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 26-нд Соёлын төв өргөөнд зохион байгуулахаар болжээ.
2023-10-19
“Ойн театр”-т жүжиг тоглох нь
Тус театрынхан Панфилова Рыжковагийн зохиолоос сэдэвлэсэн эл жүжгээ өнгөрсөн хавраас эхлэн орон нутгийн үзэгчдэд толилуулсан бол энэ удаа нийслэл, орон нутгийн хүүхэд багачуудад зориулан анх удаа “ойн театр”-т тоглох гэж байна. Байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий газарт жүжиг толилуулахын ташрамд сурагчдад экологийн боловсрол олгох санаачилгыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас гаргасныг дээрх театрын уран бүтээлчид дэмжжээ. “Шившлэгтэй зургийн нууц”-ыг эл өдөр 11.00, 14.00 цагаас тоглох аж. Тасалбарыг нь Манзуширын хийдийн авто зогсоол дахь борлуулалтын цэгээс 5000 төгрөгөөр худалдан авах боломжтой гэнэ.
2023-10-18