АНУ-ын Калифорни мужид 7.0 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас онц байдал зарлаж байгаагаа тус мужийн амбан захирагч Гэвин Ньюсом мэдэгджээ.
"Өнөө өглөө буюу арван хоёрдугаар сарын 6-нд Калифлорни мужид 7.0 баллын хүчтэй газар хөдлөлтийн үед яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай газарт илүү нөөцийг хүргүүлэх боломж олгохын тулд би дөнгөж сая онц байдал зарлалаа" гэж тэрбээр цахим хуудастаа бичжээ.
Газар хөдлөлтийн голомт нь Хумбольдт тойргийн Ферндале хотоос баруун өмнө зүгт 70 км-ийн зайд болсог байна. Хүчтэй газар хөдлөлтийн чичиргээ Напа хөндий болон Сан Франциско даяар мэдрэгдсэн гэж Fox суваг мэдээлэв.
Хүчтэй газар хөдлөлт болсны дараа Холбооны далай, агаар мандлын үндэсний захиргаа (NOAA) тус бүс нутгийн эргийн ойролцоо цунамигийн аюулаас сэрэмжлүүлэг зарласан ч удалгүй цуцалжээ.
Мужийн хэд хэдэн тойрогт түгшүүрийн дохио дуугарч, иргэдийн гар утсанд аюулын мессеж ирж, наран шарлагын газар чөлөөлөгдөж, сурагчдыг сургуулиас чөлөөлж, галт тэрэгний хонгилыг хааж, оршин суугчид хурдны зам руу яаран очсон гэж New York Post мэдээлэв.
Одоогоор хүний амь нас хохирсон, бэртсэн тухай мэдээлэл гараагүй байна.