Цаг уур, орчны шинжилгээний газраас Улаанбаатар хотын энэ сарын уур амьсгалын календарь буюу цаг тооны бичиг гаргаснаа танилцуулав. Ингэхдээ Буянт-Ухаа дахь цаг уурын харуулын өртөөний мэдээлэлд үндэслэн хоногийн дундаж температур, хамгийн их, бага утга, нар мандах, шингэх хугацаа зэргийг нарийвчлан гаргажээ. Нийслэлд оны сүүлчийн сард агаарын дундаж температур -18.9 хэм байх гэнэ. Температурын үнэмлэхүй их утга буюу дээд үзүүлэлт нь 6.1 хэм байх бол бага нь -38.5-д хүрэх нь.
Агаарын хэмийн хамгийн их, бага утга нь ийм байна гэсэн үг. Сарын нийлбэр хур тунадасны хэмжээг 3.7 см гэж тооцжээ. Энэ нь Монгол орны баруун, зүүн, говийн болон төвийн бүсийн дундаж үзүүлэлтээс 0.3-2 см-ээр илүү дүн аж. Харин салхины дундаж хурд секундэд 1.3 метр буй нь бусад нутгийнхаас харьцангуй багад тооцогдож байна.
Н.МИШЭЭЛ