Шинэ жилийн гоёл, чимгээ зүүсэн шөнийн Улаанбаатарыг манай сонины фото сурвалжилга онцолж байна. Энэ жилийн хувьд цаг агаараас шалтгаалсан уу мөсөн хотхон, мөсөн баримлууд тун цөөн харагдана. Мөн томоохон барилга, дэлгүүр, зочид буудлын гаднах сүлд мод, шинэ жилийн гоёлууд техник технологийн дэвшлийг өмнөх жилүүдийнхээс илүү ашигласнаараа онцлог санагдлаа.
Уржигдар 20.00 цагт нийслэлийн төв талбай гацуур модныхоо гэрлийг асаалаа.
Үндэсний соёл амралтын хүрээлэнд очвол байшин руу авирч буй Санта Клаус, сүйх тэрэг, гэрэлт бэлгийн хайрцаг зэргийн хажууд зургаа авхуулах боломжтой.
“Шангрилла” зочид буудлын үүдэнд иж бүрэн тавилгатай мөсөн гэр бий.
ХААН банк цамхгийн гаднах сүрлэг сүлд мод
120 мянгатын “Regis Place”-ийн үүдний шинэ жилийн гоёл
“Шангрилла” дэлгүүрийн гацуур
“Туушин” зочид буудал цонхнуудаа гацуурын дүрс харагдахаар чимэглэсэн байна.
“Central tower”-ийн урд талд цаа буга хөлөглөсөн Санта Клаус гацуураа тойрон эргэх нь соньхон харагдана.