Японы Токио хотын төрийн албан хаагчид 2025 оны дөрөвдүгээр сараас эхлэн долоо хоногийн дөрвөн өдөр ажиллахаар боллоо. Энэ нь хөдөлмөр эрхэлж буй ээжүүдэд туслах, төрөлтийг дэмжих, ажил, хувийн амьдралын тэнцвэрийг хангаж, чанарыг нь сайжруулах зорилготойг CNN мэдээлжээ. Учир нь 2023 онд япон эмэгтэйн амьдралынхаа туршид төрүүлсэн хүүхдийн тоо нэг болж буурчээ. Хүн амын өсөлтийг тогтвортой хадгалахын тулд төрөлтийн коэффициент 2.1 буюу нэг эмэгтэйн амьдралынхаа туршид төрүүлсэн хүүхдийн тоо багадаа хоёр байх шаардлагатай гэнэ. Иймд 2025 оноос энэ шийдвэрийг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэн хувийн байгууллагуудыг ч хамруулах төлөвлөгөөтэй байгааг тус хотын удирдлагууд онцолжээ.
У.ЦЭЦЭГ