АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх сарын сүүлчээр Японд айлчлахдаа сүмо бөхийн тэмцээн үзэхээр төлөвлөж байгаа тухай “Kyodo” агентлаг мэдээлжээ. Японы сүмо бөхийн холбоо ч үүнд бэлтгэж байгаа гэнэ. Ирэх сарын 26-нд эхлэх М.Трампын айлчлал хаврын башётой давхцах аж. Мөн тэрбээр Японы шинэ эзэн хаан Нарухитод бараалхсан гадаадын анхны удирдагч болно. АНУ-ын Ерөнхийлөгч хамгийн сүүлд 2017 оны арваннэгдүгээр сард Японд айлчилж байжээ.