Бангладеш улсын иргэн 20 настай Арифа Султана гэдэг бүсгүй өнгөрсөн сарын сүүлчээр төрж хүүтэй болжээ. Гэтэл 26 хоногийн дараа бүсгүйн бие нэлээн тавгүйрхэж эхэлсэн бөгөөд сүүлдээ бүүр хүчтэй өвдөж эхэлжээ. Гэр бүлийнх нь түүнийг эмнэлэгт аваачтал эмч нар бүсгүйг дахиад төрөх гэж байна хэмээн бүгдийг гайхшруулсан байна. Учир нь эмэгтэй хоёр савтай байжээ. Ингээд кесерийн хагалгаа хийж эрэгтэй эмэгтэй хоёр ихэр хүүхдийг гаргаж авсан байна. Хоёр ихэр дутуу төрсөн ч эрүүл саруул хүүхдүүд аж. Гурван ихэр хүүхэдтэй болсон Арифа Султана баяртай байгаа ч гэр бүлийн санхүүгийн байдалд гэнэт өөрчлөлт орох нь хэмээн санаа зовж байгаа тухай ярьжээ. Харин түүний нөхөр “Би хар ажил хийж сардаа 95 доллар олдог. Гэхдээ эрүүл саруул гурван ихэр хүүхэд төрсөн нь Бурхнаас өгсөн бэлэг шүү дээ. Тэднийхээ төлөө би чадах бүхнээ хийнэ” гэжээ. “Эмэгтэй хүн хоёр савтай байх нь тийм ч ховор үзэгдэл биш. Үр тогтох үед нэг зэрэг гурван өндгөн эс үржсэн бололтой” гэж эмч нар ярьж байна.