Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Грэмми-2023: Бейонсе "Грэмми"-ийн рекордыг эвдэж, BTS "гомдоод" ирсэнгүй

Лос Анжелес хотод  65 дахь удаагийн “Грэмми” шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө.
2023-02-06

Neue Zürcher Zeitung: Москваг цэргийн тусгай ажиллагаагаа зогсоовол Украины газар нутгийн 20 хувийг өгөх саналыг Путинд тавьжээ

Энэ оны нэгдүгээр сарын дундуур АНУ-ын Тагнуулын төв газрын (ТТГ) дарга Уильям Бернс Украины нутаг дэвсгэрийн тавны нэгийг ОХУ-ын мэдэлд шилжүүлэх тухай саналыг Владимир Путинд тавьсан байж магадгүй гэж Швецарийн Neue Zürcher Zeitung сонин мэдээлэв.
2023-02-03

Сүүлийн 10 жилийн хамгийн том ажил хаялт Р.Сунакийн Засгийн газрыг ганхуулах нь

Британид багш, төрийн албан хаагч, галт тэрэгний машинч, их сургуулийн багш нар оролцсон, сүүлийн 10 жилд хамгийн томд тооцогдох ажил хаялт болов
2023-02-03

Британийн сонин инфляцийн улмаас дугаараа ариун цэврийн цаас хавсарган зарах болжээ

Британийн “Daily Star” сонин уншигчдадаа дэмжлэг үзүүлэх үүднээс ер бусын кампанит ажил эхлүүлжээ. Сонины хэвлэгдсэн шинэ дугаарыг  долоон хуудас супер шингээгч ариун цэврийн цаасны хамт худалдаалах болжээ. Энэхүү долоон хуудас  цаас нь  үнэ төлбөргүй бөгөөд сонины үнэ ч  өөрчлөгдөхгүй аж.
2023-02-03

Болгарын Ерөнхийлөгч парламентаа тарааж, түр засгийн газрыг томилов

Болгарын Ерөнхийлөгч Румен Радев тус улсын парламентыг тарааж, Сайд нарын танхимыг шинээр томилжээ.
2023-02-03

Times: "Умардын урсгал" хийн хоолойд гарсан халдлагын цаана барууны аль нэг улс байж болзошгүйг мөрдөгчид хүлээн зөвшөөрчээ

"Умардын  урсгал" болон "Умардын урсгал -2" хий дамжуулах хоолойг  дэлбэлсэн халдлагын  ард барууны аль нэг орны төлөөлөгчид байж болзошгүйг Германы мөрдөгчид хүлээн зөвшөоөрчээ.
2023-02-03

ОУВС: Дэлхий хямралыг таамагласнаас илүү даван туулж байна

ОХУ-Украины дайн, инфляц болон “Ковид”-ын дараах хомсдолын улмаас дэлхийн эдийн засгийн өсөлт удааширсан
2023-02-02

Хүүхэддээ тасалбар авахаас татгалзсан эцэг эх хүүхдээ нисэх буудлын шалганы хэсэгт орхижээ

Брюссель руу нисэх онгоцонд сууж байхдаа эцэг эх нь хүүхэддээ тасалбар аваагүй байсан нь  тогтоогдсон байна. Тэд тасалбар худалдаж авахаас эрс татгалзаж,  нялх хүүхдээ тэрэгтэй нь  үлдээгээд, цааш явжээ.
2023-02-02

Ираны залуу хос нийслэл хотынхоо төвд бүжиглэснийхээ төлөө 10.5 жилийн хорих ял авчээ

Ираны шүүх саяхан хоёр алдартай блогчид болох  22 настай Амир Ахмади болон түүний хамтрагч 21 настай Астиаж Хагиги нарт хатуу шийтгэл оноожээ. Хосууд Тегераны төв талбайд романтик бүжиг хийж буй бичлэгийнхээ төлөө 10.5 жилийн хорих ял авчээ. Мөн суллагдсаныхаа дараа интернет ашиглах, Иранаас гарах эрхээ  хоёр жилээр хасуулсан байна.
2023-02-02

Израиль Палестин хэрилцан пуужингаар харважээ

“Палестины дайчид Израилийн  нутаг дэвсгэр рүү  пуужин харвасны дараа Израилийн  нисэх хүчин  Газын зурваст цохилт өглөө” хэмээн  мэдээлэлд өгүүлжээ.
2023-02-02

Японд сүүлийн 20 жилд анх удаа гэмт хэргийн тоо өсжээ

Японд улсад  2022 онд  гэмт хэргийн тоо эрс нэмэгдсэн нь сүүлийн 20 жилд ажиглагдаагүй үзүүлэлт болсон тухай үндэсний цагдаагийн газрын мэдээллээс иш татан “Kiodo” агентлаг мэдээлэв.
2023-02-02

Европ дахь НАТО-гийн нөлөө мөд буурахгүй

Аюулгүй байдлын салбарт түншлэлийн харилцаагаа өргөжүүлэх тухай шинэ тунхаглалд Европын Холбоо, НАТО хоёр нэгдүгээр сарын 10-нд гарын үсэг зурлаа
2023-02-02

Х.Нямбаатар: Жорж Ченийг ажлаас нь хал, хоёрдугаарт уучлалт гуй гэдэг бичгийг явуулна. Уучлалт гуйхгүй бол шүүхэд хандана

Мета компанийн төв Ази, Хятад, Монгол Улсын олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Чен Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн талаарх байр сууриа өөрийн твиттер хаягтаа бичсэн. Үүндээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг ч хавчуулаад амжсан.
2023-02-01

Оросын  эсрэг хориг арга хэмжээнд Хятад, Турк, АНЭУ нэгдэв

ОХУ-ын "нөхөрсөг" гэж үздэг орнууд  Оросын банкуудын эсрэг тавьсан ЕХ-ны хориг арга хэмжэжэнд бүрэн нэгдэв. Энэ тухай мягмар гарагт болсон Росбанкны дэд ерөнхийлөгч Александр Рахманин мэдэгджээ.
2023-02-01

НАТО: Бид ОХУ-тай дайтахад бэлэн

"Бид ОХУ-тай шууд сөргөлдөхөд бэлэн байна" гэж НАТО-гийн цэргийн хорооны дарга адмирал Роб Бауэр “RTP” сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгдэв.
2023-01-31

Ираны цэргийн байгууламжид Израилыг халдсан хэмээн сэжиглэж байна

Ираны БХЯ-ны нэг төв рүү дронуудаар халдлага үйлдэх гэсэн оролдлого бүтэлгүйтэв. Тэдгээрийн нэгийг агаарын довтолгооноос хамгаалах системээр устгаж, нөгөө хоёрыг нь агаарт дэлбэлсэн аж
2023-01-31

ДЭМБ COVID-19-тэй холбогдуулан тогтоосон онцгой байдлын дэглэмийг дахин сунгалаа

ДЭМБ COVID-19-ийн улмаас олон улсын онцгой байдлын дэглэмийг дахин гурван сараар сунгалаа
2023-01-31

Украинд танк нийлүүлэхийг германчууд эсэргүүцэн жагсав

Украинд танк, зэвсэг нийлүүлэхийг эсэргүүцсэн жагсаал Германы өмнөд нутгийн Мюнхен хотод боллоо
2023-01-27