Ираны шүүх саяхан хоёр алдартай блогчид болох 22 настай Амир Ахмади болон түүний хамтрагч 21 настай Астиаж Хагиги нарт хатуу шийтгэл оноожээ. Хосууд Тегераны төв талбайд романтик бүжиг хийж буй бичлэгийнхээ төлөө 10.5 жилийн хорих ял авчээ. Мөн суллагдсаныхаа дараа интернет ашиглах, Иранаас гарах эрхээ хоёр жилээр хасуулсан байна.
Астиж бүсгүй гудамжинд хижабгүй гарч нэгэн эртэй бүжиглснээр, Исламын Бүгд Найрамдах Улсын хатуу дүрмийг зөрчив. Үураг авалтын цэгээ ч тэд бэлгэдлийн шинж чанартай сонгон Азади цамхагийн (Эрх чөлөөний цамхаг) урд бүжглэжээ .
Залуу хосыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард саатуулсан бөгөөд Тегераны Хувьсгалт шүүх тэднийг "Улс орны аюулгүй байдлыг алдагдуулах зорилготой суртал ухуулга явуулсан, авлигыг өөгшүүлсэн, хурал цуглаан зохион байгуулж, хуйвалдаан хийсэн" хэмээн буруутгажээ. Мөн өмгөөлөгч авах эрхийг нь хассан байна. Эрх баригчид энэ хэрэгт олны анхаарал татахгуйн тулд ар гэрийнхэнд нь дарамт үзүүлсэн гэж хэвлэлүүд мэдээлж байна.
2022 оны аравдугаар сард Махси Амини гэдэг курдистан охиныг нас барсны дараа Ираныг бүхэлд нь хамарсан эсэргүүцлийн жагсаалын үеэр энэ бичлэг цахим ертөнцөд тархжээ. Амини охиныг хижабаа буруу өмслөө гэж шариатын хуулийг дагаж мөрддөг эргүүлийн цагдаа саатуулжээ. Охины үс толгойны алчуураас цухуйсан байжээ. Аминыг цагдаагийн газар аваачсан бөгөөд хүний эрхийн төлөө тэмцэгчдийн мэдээлснээр, тэндээ зодуулж нас барсан байна.
НҮБ-ын мэдээлснээр Иранд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр нийтдээ 14 мянган хүнийг баривчилжээ. Одоогийн дэглэмийн эсрэг үг хэлснийхээ төлөө 20 орчим хүнд цаазаар авах ял оноосноос гадна хэдэн зуун хүн урт хугацааны хорих ял авсан байна.