Бельги хосыг Тель-Авив хотын Бен Гурион нисэх онгоцны буудлын шалганы бүсэд хүүхдээ үлдээгээд явах гэж байхад нь саатуулжээ.
Брюссель руу нисэх онгоцонд сууж байхдаа эцэг эх нь хүүхэддээ тасалбар аваагүй байсан нь тогтоогдсон байна. Тэд тасалбар худалдаж авахаас эрс татгалзаж, нялх хүүхдээ тэрэгтэй нь үлдээгээд, цааш явжээ.
Нисэх буудлын ажилтнууд үүнийг анзаарч, цагдаад хандсан бөгөөд цагдаа нар эхнэр нөхөр хоёрыг саатуулсан байна.
Бельги гэр бүлийн тайлбарлснаар , тэд нислэгээсээ хоцорч, бүртгэлийн цэг аль хэдийн хаагдсан байхад иржээ. Хүүхэддээ тасалбар авах цаг байхгүй байсан бөгөөд хамгаалалтын албаныхантай онгоцондоо суух тухай ярилцахын тулд хүүхдээ бүртгэлийн хэсэгт түр үлдээсэн гэжээ.
“Ryanair” агаарын тээврийн компанийн төлөөлөгчийн хэлснээр бүх хүн тэдний энэ заль мэхэнд цочирдсон байна.