Болгарын Ерөнхийлөгч Румен Радев тус улсын парламентыг тарааж, Сайд нарын танхимыг шинээр томилжээ.
Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдснээр тус улсын парламентын шинэ сонгууль ирэх дөрөвдүгээр сарын 2-нд болно.
Радев мөн 2-р сарын 3-наас эхлэн түр засгийн газрыг томилсон зарлиг гаргав. Ингэхдээ Гылыб Донев тус улсын ерөнхий сайд хэвээр үлдэж байгаа аж.
Болгарын парламент нь хоёр жилийн дотор дөрөв дэх удаагаа тарж буй нь энэ.