"Умардын урсгал" болон "Умардын урсгал -2" хий дамжуулах хоолойг дэлбэлсэн халдлагын ард барууны аль нэг орны төлөөлөгчид байж болзошгүйг Германы мөрдөгчид хүлээн зөвшөоөрчээ. Энэ тухай “Times” сонин эх сурвалжаас иш татан бичжээ.
“Германы мөрдөн байцаагчид уг дэд бүтцийн томоохон халдлагын талаар ахиц дэвшил багатай, баттай нотлох баримтыг хараахан олоогүй байгаа. Энэ нь халдлагын ард барууны нэг улс байж болзошгүй гэсэн хувилбарыг үгүйсгэхгүй байгаа” гэж эх сурвалж ярьжээ.
Ингэхдээ хадлага АНУ, Их Британи төдийгүй ОХУ ч төрүүлж байгааг тус хэвлэл онцолсон байна.
Өнгөрсөн оны есдүгээр сарын 27-ны өглөө “Nord Stream AG” компани Балтийн тэнгисийн ёроолоор Герман руу дамждаг Оросын “Умардын урсгал” болон “Умардын урсгал-2” хийн хоолойд урьд өмнө хэзээ ч байгаагүй том хохирол учирсныг зарласан юм.
Герман, Дани, Швед улсууд дэлбэрэлтийг зорилготой хорлон сүйтгэх ажиллагаа гэдгийг мэдэгдсэн.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров энэхүү халдлагын ард АНУ байгаа гэдэгт итгэлтэй байгаа бол барууны хэд хэдэн улстөрчид болсон үйл явдалд Оросыг буруутгаж байгаа билээ.