"Бид ОХУ-тай шууд сөргөлдөхөд бэлэн байна" гэж НАТО-гийн цэргийн хорооны дарга адмирал Роб Бауэр “RTP” сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгдэв.
Түүний хэлснээр Москвагийн стратегийн зорилтууд Украинаас цааш давж, хуучин ЗХУ-ын хил хязгаарыг буцаахаар цэхэж байгаа аж.
Роб Бауэр Атлантын эвслийн орнуудын аж үйлдвэрлэлийг цэргийн салбарт чиглүүлэх ёстойг тэмдэглэхийн зэрэгцээ НАТО-гийн тэргүүлэх чиглэл нь дахин зэвсэглэл гэж онцлов. Адмиралын хэлснээр НАТО цэрэг байлдааны давуу байдлаа алджээ.
Өмнө нь НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Украины мөргөлдөөн дууссаны дараа ч барууны орнууд болон ОХУ-ын харилцаа хэвийн болохгүй гэж мэдэгджээ.
Сүүлийн жилүүдэд НАТО Оросын баруун хил дагуу урьд өмнө байгаагүй үйл ажиллагаа явуулж буй. Үүнийгээ "Оросын түрэмгийллийг хязгаарлах" хэмээн нэрлэж байна гэж ОХУ удаа дараа тэмдэглэж байсан. Орос улс аюул занал учруулахгүй, харин ашиг сонирхолд нь аюултай байж болзошгүй үйлдлүүдийг үл тоомсорлохгүй гэж Кремль тэмдэглэжээ.
Москва НАТО-той яриа хэлэлцээ хийхэд нээлттэй хэвээр байгаа ч зөвхөн эрх тэгш байдлыг чухалчлах тул барууны орнууд тус бүс нутгийг цэрэгжүүлэх бодлогоос татгалзах ёстой гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдэгджээ.