Их Британийн оршин суугчид тус улсад эрчим хүчний хямрал, инфляцийн үр дагаврыг амссаар байна. Хүмүүс гэр ахуйн бараа, тэр дундаа зайлшгүй шаардлагатай зүйлсээсээ татгалзах эсвэл багасгах болжээ. Түүхий эдийн нийлүүлэлт дахин их хэмжээгээр тасалдсаны үр дүнд амны цаасны үнэ дээд цэгтээ хүрэв.
Британийн “Daily Star” сонин уншигчдадаа дэмжлэг үзүүлэх үүднээс ер бусын кампанит ажил эхлүүлжээ. Сонины хэвлэгдсэн шинэ дугаарыг долоон хуудас супер шингээгч ариун цэврийн цаасны хамт худалдаалах болжээ. Энэхүү долоон хуудас цаас нь үнэ төлбөргүй бөгөөд сонины үнэ ч өөрчлөгдөхгүй аж.
“Улс орон бүхэлдээ уруудаж байгаа энэ үед хүмүүс ариун цэврийн цаасны зардлаа багсгах аргагүйд хүрч байна. Худалдан авагчид амьдралын өртөг өсөж байгаатай тэмцэхийн тулд сайн чанарын, үзэмжтэй ариун цэврийн цааснаас татгалзаж оронд нь жирийн ороомгон цаас хэрэглэж байна " гэж “Daily Star”-ын ерөнхий эрхлэгч Джон Кларк хэлжээ.
Сүүлийн үеийн судалгаагаар британичууд сүүлийн нэг жилийн хугацаанд ариун цэврийн цаасыг чанар, өнгө үзэмжээр нь биш, олдоц, боломжоор нь сонгох хандлагатай болсон нь тогтоогджээ.
Өнгөрсөн наймдугаар сард Британийн “Daily Mirror” сонины нэг дугаарт тус арлын эрх баригчид дахин ашиглах боломжтой ариун цэврийн цаас хэрэглэж, хэрэглэсний дараа угаах санал тавьсан тухай мэдээлжээ.
Британичууд энэ шинэлэг зүйлийг үнэлээгүй бөгөөд эрүүл ахуйн шаардлага хангаагүй, эрүүл мэндэд аюултай гэж үзсэн нь мэдээж.