Энэ оны нэгдүгээр сарын дундуур АНУ-ын Тагнуулын төв газрын (ТТГ) дарга Уильям Бернс Украины нутаг дэвсгэрийн тавны нэгийг ОХУ-ын мэдэлд шилжүүлэх тухай саналыг Владимир Путинд тавьсан байж магадгүй гэж Швецарийн Neue Zürcher Zeitung сонин мэдээлэв.
Батлагдаагүй мэдэллээр Вашингтон ийнхүү Ерөнхийлөгч Жо Байдены боловсруулсан энх тайвны төлөвлөгөөний хүрээнд Украины дайныг дуусгахыг хүсжээ.
Түүнчлэн тус хэвлэлийн мэдээлснээр Бернс Украины улс төрийн дээд удирдлага болон тус улсын ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй биечлэн зөвлөлджээ.
Нийтлэлд дурдсанчлан, Киевийн хувьд "газар нутгийн төлөө энх тайван", Москвагийн хувьд "энхийн төлөө газар нутаг" гэсэн санал байв.
Украины эрх баригчид газар нутгийнхаа хувьд АНУ-тай эрс өөр бодлоготой байгаа төдийгүй Украинтай холбоотой аливаа асуудлыг Киевийн эрх баригчдын оролцоогүйгээр бусад улсын төлөөлөгчидтэй хэлэлцэхгүй гэсэн амлалтаа бодитоор зөрчиж байгаа тухай сануулжээ.
Украин дахь цэргийн тусгай ажиллагааны тухайд Москва газар нутаг гэхээсээ илүү орос хүмүүс, тэдний амь насыг нь аврах, Киевийн үндсэрхэг дэглэмээс чөлөөлөх нь туйлын зорилго аж.
Ийнхүү талууд тохиролцоонд хүрч чадаагүй тул Оросын цэргийн тусгай ажиллагаа урьдын адил үргэлжилж байна гэж Neue Zürcher Zeitung бичсэн байна