Католик сүм хийдийн тэргүүн Ромын Пап лам энэ онд Монгол дараа жил Энэтхэгт айлчилхаар төлөвлөж буйгаа ням гарагт мэдэгджээ.
"Ирэх жил Энэтхэг, энэ есдүгээр сард Францын Марсель, тэндээс Монгол руу явна гэж бодож байна. Гэхдээ би аялалаа үргэлжлүүлэх эсэхээ хараахан шийдээгүй байна" тэрбээр Өмнөд Суданд хийсэн айлчлалынхаа дараа хийсэн хэвлэлийн байга хурлын үеэр ярьжээ.
Ромын Пап ламыг Монгол улсад айлчлахыг тус улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсэх урьсан бөгөөд Пап лам урилгыг хүлээж авсан тухай Монгол дахь Католик сүмийн хамба Джорджио Маренга өнгөрсөн оны есдүгээр сард мэдэгдэж байсан юм
Монголын төрийн тэргүүний урилыг Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр Ватиканд очих үеэрээ дамжуулсан гэж .тэрбээр тодруулжээ.
Монгол Улс Ватикантай тогтоосон харилцаа 800 жилийн түүхтэй гэдгийг Кардинал Маренга мөн тэмдэглэсэн байна.
Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаа аж.