ДЭМБ COVID-19-ийн улмаас олон улсын онцгой байдлын дэглэмийг дахин гурван сараар сунгалаа
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) COVID-19-ийн дэгдэлттэй холбоотойгоор тогтоосон онц байдлын хугацааг дахин гурван сараар сунгалаа. Энэ тухай ДЭМБ-ын цахим хуудсанд мэдээлсэн байна. Тус дэглэм 2020 оны нэгдүгээр сараас хэрэгжиж байгаа юм.
Арванхоёрдугаар сарын 26-наас нэгдүгээр сарын 22-ныг хүртэлх хугацаанд 11 сая гаруй хүн коронавирусийн халдвар авч, 55 мянга гаруй хүн уг өвчний улмаас нас барсныг мэдэгдэлд тэмдэглэжээ.
1-р сарын 16-наас 1-р сарын 22-ны хооронд Япон (672,526 хүн), АНУ (323,721)-д хамгийн их халдвар авсан байна.
Нэгдүгээр сарын 25-ны байдлаар цар тахал эхэлснээс хойш далхний дахинд нийт 664,873,023 тохиолдол бүртгэгдэж, 6,724,248 хүн нас баржээ