Турк өмнөд бүс нутгийн 10 гаруй хот Сирийн зарим хотуудад өнөөдөр үүрээр 04.16 цагийн үед болсон 7.8 баллын хүчтэй газар хөдлөлтийн үеэр 15 цагийн байдлаар Туркэд 100, Сирид 111 хүний амь үрэгдэж 500 гаруй хүн гэмтэж бэртсэн талаар олон улсын агентлагууд мэдээлж байна. Сирийн 30000 хүн амтай Харим тосгон бараг газрын хөрснөөс арчигдсан гэнэ.
Гадаад харилцааны яамнаас тус улсад оршин суугаа манай улсын иргэдийн нөхцөл байдлын талаар тодруулахад "Газар хөдлөлт манай иргэд цөөн тоогоор зорчдог бүс нутагт болсон, одоогоор манай иргэд өртсөн гэх мэдээлэл байхгүй. Монгол иргэд газар хөдлөлтөд өртсөн эсэхийг туркийн холбогдох байгууллагаас тодруулахаар Анкара дахь Элчин сайдын яамныхан үргэлжлүүлэн ажиллаж байна.