Лос Анжелес хотод 65 дахь удаагийн “Грэмми” шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө.
Энэ жил уламжлал ёсоор Бейонсе хамгийн олон буюу 9 төрөлд нэр дэвшиж Break My Soul дуугаараа "Шилдэг бүжиг/электрон бичлэг" төрөлд, Plastic Off the Sofa дуугаараа "Шилдэг R&B дуучин" төрөлд шагнал хүртсэн байна
Ингэснээр тэрбээр Грэммигийн 32 шагналыг хүртсэнээр энэ наадмын түүхэнд хамгийн их шагнал хүртсэн хүн боллоо. Өмнө нь энэ дээд амжилтын эзэн Их Британийн удирдаач Георг Шолти байсан бөгөөд тэрбээр Грэммигээс 31 шагнал авч байжээ.
8 төрөлд нэр дэвшсэн Кендрик Ламар шилдэг рэп дуучин, шилдэг рзп цомгийн шагнал авав.
Харин Адель 7 төрөлд нэр дэвшиж Шилдэг поп дуучны шагналыг хүртэв.
Сонирхолтой нь Бейонси ч, Адель ч улаан хивсэн дээр үзэгдээгүй нь олны гайшралыг төрүүлжээ
Ёслол эхлэхэд Адель хүмүүсийн анхаарал таталгүй ширээнийхээ ард очиж суусан бол Бейонсе шагнал гардуулах гэж нэрийг нь дуудахад ирээгүй хоцорчээ.
Хөтлөгч түүнийг замын түгжрэлд оржээ хэмээн хошигносон ч зарим эх сурвалжуудын ярьж буйгаар дуучин бүсгүй энэ жилийн “Грэммиг” бойкотлосон уран бүтээлчилтэй нэгдэж байснаа эцэст нь шагналаа авахаар иржээ.
The Weeknd, Дрейк,Ники Минаж зэрэг дуучид зохион байгуулах хороог авлигын хэрэгт буруутган эсэргүүцэл илэрхийлэн байна.
Өмнөд Солонгосын BTS ч бас хэл аманд өртөөд авчээ. Энэхүү алдарт хамтлаг жилээс жилд “Грэммигийн” ёслолд уригддаг ч дандаа гар хоосон буцдаг.
2023 онд залуус "Дуэт буюу хамтлагийн шилдэг поп тоглолт", "Шилдэг видео" гэсэн төрөлд нэр дэвшсэн ч мөн л аз дутжээ. Үүнийгээ мэдсэн мэт хамтлагийн гишүүдийн хэн нь ч ирээгүй байна. К-попын супер одод анх удаа ёслолыг алгасаж байгаа нь энэ.
Ингээд г гол шагнаын эзэд дараах уран бүтээлчид бололоо.
Шилдэг поп дуучин – Адель
Шилдэг шинэ уран бүтээлч - Самара Жой
Оны шилдэг бичлэг – Лиззо “About Damn Time” бүтээлээрээ
Оны шилдэг цомог – Харри Стайлзын “Harry's House”
Шилдэг хөгжмийн видео - Тейлор Свифтын “All Too Well” (10 минутын хувилбар) (Богино хэмжээний кино),
Шилдэг поп дуэт буюу хамтлагын тоглолт - Сэм Смит болон Ким Петрасын “Unholy”
Шилдэг поп гоцлол цомог – Харри Стайлзын “Harry's House”
Шилдэг бүжиг/цахим бичлэг - Бейонсе “Break My Soul”
Шилдэг бүжиг/цахим цомог – Бейонсе “Renaissance”
Шилдэг R&B гүйцэтгэл – Mуни Лонг Hrs & Hrs
Шилдэг уламжлалт R&B тоглолт – Бейонсе “Plastic Off The Sofa”
Шилдэг R&B дуу - Бейонсе “Cuff It”
Шилдэг R&B цомог - Роберт Гласпер “Black Radio III”
Шилдэг рэп тоглолт - Кендрик Ламар “The Heart” 5-р хэсэг
Шилдэг уянгалаг рэп тоглолт – Фьючэ,Дрейк болон Тэмз нарын “Wait For U”
Шилдэг рэп цомог – Кендрик Ламар “Mr. Morale & The Big Steppers”
Шилдэг рок цомог - Оззи Осборны “Patient Number 9”
Шилдэг рок дуу – Брэнди Карлайлын “Broken Horses”
Шилдэг дэлгэцний бүтээлийн дууны эмхэтгэл - "Энканто" хүүхэлдэйн киноны “ We Don’t Talk About Bruno”