Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байна

төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно.
2024-04-10

FACT CHECK | Байшин Элбэгдоржийн Ануужингийн нэр дээр бүртгэлтэй юу

Дээрх зурагт харуулсанчлан Jack Orrock гэх хүн (1056 South St, Boston, Massachusetts) энэ байрлал дахь байрыг (mass.mn сайтын дурдсан байр) James Orrock, Campbell-Orrock Catherine нар моргэйжийн зээлээр худалдан авч, 2019 онд Declaration of Homestead буюу өрийн барьцаанд тавьжээ.
2024-04-09

С.Зориг агсаны хөшөөний газрыг зарж, хөшөөг нүүлгэн шилжүүлэх хүсэлт гаргажээ

Х.Нямбаатар: Зоригийн хөшөөний газрыг заржээ! Зараад зогсохгүй хөшөөг нүүлгэн шилжүүлж газар дээр нь цамхаг барихаар санаархаж байна. Үр могой эхийгээ залгидаг шиг МоАХ-оос улбаатай энэ байгууллага их л эелдгээр "Зориг сан"-д хөшөөг нүүлгэн шилжүүлж өгнө үү гэжээ. Лав л Монгол хүний дотор хэзээ ч ийм атгаг шуналын сэдэл төрөхгүй.
2024-04-09

Монгол компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг шилдгээр шалгаруулжээ

Вьетнам улсад энэ сарын4-6-нд болсон Хо Ши Миний аялал жуулчлалын фестивальд манай улсаас МИАТ, “Централ Ази Монгол” тэргүүтэй төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж оролцож, Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа болон өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулсан билээ. Тэгвэл 20 дахь удаагийн фестивальд оролцсон 57 багаас монгол компаниудын үзэсгэлэнгийн талбай, олон нийтэд толилуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээг шилдгээр шалгаруулжээ
2024-04-09

ТАНИЛЦ: Ирэх саруудад цаг агаар ямар байх вэ?

Цаг уурын байгууллагаас ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна. Ирэх тавдугаар сард нутгийн баруун хагаст, зургаадугаар сард баруун аймгуудын ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, долдугаар сард нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
2024-04-09

МУИС-ийн номын санд өдрийн 3000 төгрөгөөр үйлчлүүлж болох нь

МУИС-ийн номын санд бусад сургуулийн оюутнууд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 3000 төгрөг төлөөд 09.00-18.00 цагт үйлчлүүлэх боломжтой. Түүнчлэн МУБИС, ХААИС, СУИС, АШУҮИС, ШУТИС зэрэг сургуулийн оюутнууд ховор номын уншлагын танхимд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ. Ингэхдээ эрдэм шинжилгээний уншлагын танхимд сууж болно
2024-04-09

“Бидний хөөрхөн ертөнц” фестиваль зохион байгуулна

Аутизмыг таниулах сар үргэлжилж байна. Үүний хүрээнд энэ сарын27-нд“Бидний хөөрхөн ертөнц” фестивалийг Үндэсний соёл, амралтын хүрээлэнд зохион байгуулах гэнэ. Тус арга хэмжээг Монголын аутизмын холбооныхон зохион байгуулж буй бөгөөд онцгой хүүхэдтэй хэн бүхэнд нээлттэй юм байна. 
2024-04-09

Зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх ажил өнөөдрөөс эхэллээ

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооноос эхэлж буй хээрийн судалгаанд манай байгууллага газрын зөрчил арилгуулах чиглэлээр ажиллаж байгаа.
2024-04-09

Явган хүний замыг сайжруулах оролдлого нь үр дүнд хүрсэнгүй

Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, 32-ын тойргоос Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр хүртэлх явган хүний замыг уг нь саяхан шинэчилжээ. Гэтэл энэ зам төд удалгүй эвдэрч, тараа таниулсан байна. Явган хүний замыг эвдсэн гэх мэдээлэл энэ сарын1-нд тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэст иржээ. Уг дуудлагын дагуу шалгаж, буруутай этгээдийг хяналтын камерын тусламжтай олж тогтоосон байна. Шалгалтаар том оврын автомашины жолооч бетон зуурмаг тээвэрлэж явахдаа явган хүний зам, хашлагыг эвдсэнийг илрүүлжээ. Зөрчлийн тухай хуульд замын тэмдэг, тэмдэглэгээ, байгууламжийг эвдэж сүйтгэсэн бол учирсан хохирлыг барагдуулж, иргэнийг 500, хуулийн этгээдийг 5000 нэгжээр торгодог юм байна. Үүний дагуу тухайн жолоочид хариуцлага тооцсоноо дээрх хэлтсийнхэн мэдээлэв. 
2024-04-09

Худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийгдэж байна

Томоохон худалдааны төвүүдэд мах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал
2024-04-09

Бүгд Найрамдах Энэтхэг Улс руу шууд нислэгтэй болох талаар санал солилцлоо

Монгол, Энэтхэгийн хооронд уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх тохиромжтой хувилбаруудыг судлах,
2024-04-09

ЦЕГ: Эрэн сурвалжлагдаж буй 20 оргодол, гэмт хэрэгт сэрдэгдсэн 47 этгээдийг дэвшилтэт технологи ашиглан оллоо

Цагдаагийн байгууллагад нэг хоногийн хугацаанд ирж буй дуудлага мэдээллээс харахад хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 88
2024-04-09

Аюулт үзэгдэл, ослын улмаас долоо хоногт 13 хүн нас баржээ

Өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 1-7-нд нийслэлийн есөн дүүрэг, 19 аймгийн 47 сумд аюулт үзэгдэл, ослын 124 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өмнөх долоо хоногийнхоос 23-аар өссөн үзүүлэлт аж. Тодруулбал, энэ хугацаанд ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл нэг, геологийнх 24, хүний үйл ажиллагаатай холбоотой осол 17, гал түймэр 82 удаа бүртгэгдсэн байна. Ахуйн хүрээний болон ой, хээрийн түймэр өмнөх долоо хоногийнхоос 31-ээр нэмэгдсэн бол шар усны үерээс үүдэлтэй аюулт үзэгдэл хоёроор өсжээ. 
2024-04-09

Хичээлийн хэрэглэгдэхүүнийг бүртгэж, цахим сан үүсгэв

Манай улсад анх удаа ерөнхий боловсролын бүх сургуулийн хичээлийн биет болон цахим сургалтын хэрэглэгдэхүүнийг бүртгэж, үндэсний мэдээллийн сан үүсгэсэн байна. БШУЯ, Боловсролын ерөнхий газрын захиалгаар боловсрол, технологийн инновацын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ай Ти Ти Өү” ХХК-гийн энэхүү“Mlab” платформыг хөгжүүлжээ. Уг платформд өнгөрсөн оны хичээлийн жилийн турш ерөнхий боловсролын 699 сургуулийн 10 977 багш, 932 удирдлага бүртгэлээ оруулсан байна.
2024-04-09

Нийслэлийн ногоон бүсэд түймэр гарах эрсдэл дунд үнэлгээтэй байна

4 дүгээр сарын эхний хагаст цаг агаар огцом дулаарсан нь түймрийн эрсдэлийн зэргийг
2024-04-09

“S Outlet” дэлгүүрийн барилгыг бүрэн нурааж, 1.5 км үерийн даланг сэргээн босгоно

Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд  Сэлбэ голын голдирлыг өөрчилж барьсан
2024-04-09

ОХУ-ын иргэн гар тээшиндээ галт зэвсэг нууж хил нэвтрүүлэхийг завдав

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сум дахь Цагааннуур хилийн боомтоор энэ сарын 4-нд орж ирсэн гадаадын иргэн галт зэвсэг нэвтрүүлэхийг завджээ. ОХУ-ын иргэн С нэлээд орой болсон хойно улсын хилээр орж ирсэн бөгөөд ингэхдээ гар тээшиндээ буу хийсэн байсан гэнэ. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр тэрбээр дохионы СП загварын буу авч явсан бөгөөд өдгөө тус аймаг дахь Цагдаагийн газарт энэ хэргийг шалгаж байгаа аж
2024-04-09

Хар тамхины хэрэгт холбогдсон этгээдийг шилжүүлэн авлаа

Хар тамхины хэрэгт холбогдон шүүхээр гэм буруутай, эсэхийг нь дэнслэхийн өмнө хил гарч зугтсан 28 настай залууг өнгөрсөн ням гарагт эх оронд нь хүлээн авч ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатууллаа. 
2024-04-09