mass.mn сайт дээрх зурагт буй байшингийн зургийг нийтэлж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хаус хэмээн олон нийтэд танилцуулсан. Энэ хаягт ийм байшин үнэхээр байдаг эсэхийг “Баримт нэн тэргүүнд” сүлжээ нягтлан шалгажээ.
- 1056 South St, Boston, Massachusetts (Google Maps дахь зураг) (Redfin дахь зураг, мэдээлэл)
Зурагт харуулсан байшин АНУ-ын Массачуссетс мужийн Суффолк (Suffolk) захиргааны нутаг дэвсгэрт байрлалтай аж. Тус захиргааны үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн сайтаас (https://www.masslandrecords.com/Suffolk/ ) эл байшинг хайхад Элбэгдоржийн Ануужингийн (Anuujin Elbegdorj) нэр дээр бүртгэлгүй байна. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн Redfin сайтад мэдээлснээр тус байшинг хамгийн сүүлд 1987 онд худалджээ. Түүнээс хойш өөр хүнд зараагүй байгаа аж. Дээрх зурагт харуулсанчлан Jack Orrock гэх хүн (1056 South St, Boston, Massachusetts) энэ байрлал дахь байрыг (mass.mn сайтын дурдсан байр) James Orrock, Campbell-Orrock Catherine нар моргэйжийн зээлээр худалдан авч, 2019 онд Declaration of Homestead буюу өрийн барьцаанд тавьжээ.
Харин энэ байшингийн эзэмшигчтэй хамтран, ойролцоох өөр нэгэн байшинг эзэмшихээр моргэйжийн зээл авсан тухай мэдээлэл тус мужийн үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн албан ёсны хуудсанд байна.
Мужийн сайтаас “Elbegdorj Anuujin” гэж хайвал зөвхөн “10 Forest Hills St Unit 2 Jamaica Plain” гэсэн байшин гарч ирнэ. Массачуссетс мужийн “10 Forest Hills St Unit 2 Jamaica Plain” байршил дахь байшинг Google Maps дахь зургаас доорх зургийг харж болно. Үл хөдлөх худалдааны Redfin сайтаас үзвэл тус байшин 576 мянган ам.доллароор үнэлэгдэж байна.
Түүнчлэн АНУ дахь оршин суугчдын хувийн мэдээлэл, үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг багтаасан BeenVerified хэмээх сайтаас (1056 South St, Boston, Massachusetts) болон (10 Forest Hills St Unit 2 Jamaica Plain) гэсэн хаягийг хайхад “Anuujin Elbegdorj” гэсэн нэрээр бүртгэлтэй байшин одоогоор байхгүй байна. Учир нь тэрбээр Өөрөөр хэлбэл, тэрбээр өмнө нь дурдсан Catherine Campbell-Orrock, Jack Orrock нартай хамтран, Mortgage Electronic Registration Systems Inc компаниар дамжуулан авсан зээлээ төлсөн (release of mortgage) тухай 2022 оны гуравдугаар сарын 30-нд мэдэгджээ.
Өөрөөр хэлбэл, энэ хаяг дээрх (10 Forest Hills St Unit 2 Jamaica Plain) байшинг 2020 оны арваннэгдүгээр сарын 20-ноос эхлэн Catherine Campbell Orrock-той хамт зээлээр авч, хоёр жил гаруйн дараа буюу 2022 оны гуравдугаар сарын 31-нд Catherine Campbell Orrock болон Jack Orrock нарын нэр дээр 405 мянган ам.долларын зээлтэй нь хамт шилжүүлжээ. Энэ тухай BeenVerified сайт мэдээлсэн байна.
Catherine Campbell Orrock (Linkedin) (BEI - түүний ажлын газрын вэб сайт) өөрийгөө “Смит” коллеж төгссөн гэж танилцуулжээ. Тэрээр Anuujin Elbegdorj-той нэг коллежид буюу Массачуссетс мужийн “Смит” коллежид хамт сурч байсан ажээ.
Эх сурвалж: "Mongolian Fact-Checking Center"