Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, 32-ын тойргоос Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр хүртэлх явган хүний замыг уг нь саяхан шинэчилжээ. Гэтэл энэ зам төд удалгүй эвдэрч, тараа таниулсан байна. Явган хүний замыг эвдсэн гэх мэдээлэл энэ сарын1-нд тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэст иржээ. Уг дуудлагын дагуу шалгаж, буруутай этгээдийг хяналтын камерын тусламжтай олж тогтоосон байна. Шалгалтаар том оврын автомашины жолооч бетон зуурмаг тээвэрлэж явахдаа явган хүний зам, хашлагыг эвдсэнийг илрүүлжээ. Зөрчлийн тухай хуульд замын тэмдэг, тэмдэглэгээ, байгууламжийг эвдэж сүйтгэсэн бол учирсан хохирлыг барагдуулж, иргэнийг 500, хуулийн этгээдийг 5000 нэгжээр торгодог юм байна. Үүний дагуу тухайн жолоочид хариуцлага тооцсоноо дээрх хэлтсийнхэн мэдээлэв.
Улаанбаатар хотынЗахирагчийн ажлын албанаас мэдээлснээр дээрх замыг шинэчлэх ажлыг өнгөрсөноны аравдугаар сардэхлүүлж, өдий хүртэл үргэлжлүүлж байж. Ажлын гүйцэтгэл нь одоогоор 65 хувьтай аж. Нийт 1.2 км, 7000 ам метр талбайг хамарсанзам гэнэ. Эл замыг дөрвөн см хүртэлх зузаантай барзгар боржин чулуугаар хийсэн юм байна. Ийм чулуугаар хийсэн зам нь насжилт урттай, халтиргаа бага, дугуйт хэрэгсэлтэй иргэд зорчиход доргилт мэдрэгдэхгүй гэж дээрх байгууллагаас мэдээлсэн. Гэвч сайжруулах гэсэн оролдлого нь үр дүнд хүрсэнгүй. Явган хүний замыг бүрэн шинэчилж дуусаагүй байтал эвдрээд эхэллээ.