Вьетнам улсад энэ сарын 4-6-нд болсон Хо Ши Миний аялал жуулчлалын фестивальд манай улсаас МИАТ, “Централ Ази Монгол” тэргүүтэй төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж оролцож, Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа болон өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулсан билээ. Тэгвэл 20 дахь удаагийн фестивальд оролцсон 57 багаас монгол компаниудын үзэсгэлэнгийн талбай, олон нийтэд толилуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээг шилдгээр шалгаруулжээ. Манай улсын аж ахуйн нэгжүүд энэ удаа “Go Mongolia” уриан дор оролцсон бөгөөд үзэсгэлэнгийн үеэр “Road show-2024” нэгдсэн арга хэмжээ явуулсан нь зохион байгуулагчдын зүгээс өндөр үнэлгээ авсан байна.